Нийгэм

2025 онд 32 улсын 1,556 иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.
2025-12-11

UNEP-ийн гүйцэтгэх захирал Монгол Улсад айлчлахаар болов
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцлоо.
2025-12-11

Өнөөдөр Олон улсын уулын өдөр тохиож байна
НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын” өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг. Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.
2025-12-11

Энэ онд автомашины хулгайн 220 тохиолдол бүртгэгджээ
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооноос энэ сарын 9-нд автомашинаа хулгайд алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
2025-12-11

Монгол судлалын V олон улсын хурал Варшавт болж өндөрлөв
Бүгд Найрамдах Польш Улсын Варшавын их сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Монгол Улс ба монголчууд: Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт монгол судлалын олон улсын V хурлыг энэ сарын 8-9-нд болж өндөрлөлөө.
2025-12-11

2026 онд болох төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг.
2025-12-11

Хүүхдийн Зөвлөх Поликлиник мэс заслын тусламж үйлчилгээг ирэх онд эхлүүлнэ
Хүүхдийн Зөвлөх Поликлиник нь амбулаторийн 14 төрлийн үзлэг болон 12 төрлийн оношилгоог хийж байна. Ирэх онд өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний хэсгийг ашиглалтад оруулахаар засварын ажил хийж байна.
2025-12-11

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна.
2025-12-11

ОБЕГ, СЭМҮТ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, гамшгийн үед алба хаагчдад үзүүлэх сэтгэл зүйн тусламжийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
2025-12-10

2026 онд Улаанбаатарын 189 мянган сурагч долоо хоногт гурван удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэнэ
Сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189.600 хүүхэд хамрагдана.
2025-12-10

Сурагч Р.Ууганбаяр робот кодчиллын дэлхийн аварга болов
Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн “Хурдан” клубийн гишүүн Р.Ууганбаяр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан “Enjoy AI 2025” олон улсын робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дрон кодчиллын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
2025-12-10

МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв
МУИС үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандартууд нэвтрүүлснээ баталгаажуулж гэрчилгээгээ гардлаа.
2025-12-10

АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
2025-12-10

102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нийт 1882 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2025-12-10

Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.
2025-12-10

Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ
Эм хангамжийн байгууллагуудын "Эм" холбооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.
2025-12-10

2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн ослын судалгааг тогтмол хийдэг байна.
2025-12-10

Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох хоёрдугаар шатны тендерт бэлтгэж байна
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
2025-12-10

“Сүү” ХК гурван бүтээгдэхүүндээ ESG эко тэмдэг авлаа
“Сүү” ХК "Миний Монголын сүү”, “Элгэн тараг”, “Цөцгийн тос” гэх гурван бүтээгдэхүүний савлагаан дээр тогтвортой байдлын баталгаажуулалтын тэмдэг болох ESG сертификатын логог байршуулах эрхийн гэрчилгээг гардлаа.
2025-12-10

4 улирлын ухаалаг хүлэмжийг Сэлэнгэ аймагт байгуулна
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, БНСУ-ын "Агротек" ХХК-ийн ерөнхийлөгч И Сон Чүнтэй хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийх, 4 улирлын ухаалаг хүлэмж барих 30,000 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2025-12-10
