x

Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна

Австралийн Холбооны Улс галт зэвсгийн тухай хуулийг чангатгах төлөвлөгөөгөө өнөөдөр зарлажээ. Сиднейн Бонди эрэг дээр еврейчүүдийн баярын үеэр эцэг, хүү хоёр 15 хүний ​​аминд хүрсэн аймшигт хэрэг гарсны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. 

50 настай эцэг нь газар дээрээ нас барснаар амиа алдагсдын тоо 16 болсон бол 24 настай хүүгийнх нь биеийн байдал  хүнд байгааг цагдаа нар өнөө өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Халдлагын дараа 40 хүн эмнэлэгт хүргэгдсэний дотор биеийн байдал нь хүнд боловч тогтвортой байгаа хоёр цагдаагийн ажилтан байна. Амь эрсэдсэн хүмүүс 10-87 насныхан байжээ.

Цагдаа нар гал нээсэн хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа боловч хүүгийн эцэг нь 2015 оноос хойш галт зэвсгийн зөвшөөрөлтэй, зургаан бүртгэлтэй зэвсэгтэй байсан аж. Халдлага үйлдсэн сэжигтнүүдийн нэг нь хууль сахиулах байгууллагад өмнө нь бүртгэлтэй байсан боловч түүнийг шууд аюул заналхийлэл учруулна гэж үзээгүй болохыг аюулаас хамгаалах хүчнийхэн хэлжээ.

Тэд бол Сажид Акрам, түүний хүү Навид Акрам нар гэж АВС телевиз мэдээлсэн байна. Дотоод хэргийн сайд Тони Буркийн хэлснээр, аав нь 1998 онд оюутны визээр Австралид ирсэн бол хүү нь Австралид төрсөн иргэн ажээ. Уг хэрэг дэлхий дээрх хамгийн хатуу хууль тогтоомжтойд тооцогддог Австралийн галт зэвсгийн тухай хууль амьдралд нийцэж байгаа эсэх тухай асуудлыг хөндөхөд хүргэжээ.

Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдэхдээ, Засгийн газраас лицензээр зөвшөөрөгдсөн галт зэвсгийн тоог хязгаарлах, лиценз хэр удаан үргэлжлэх ёстойг хэлэлцэх болно гэлээ. “Хүмүүс цаг хугацааны эрхээр радикал үзэлтэй болж болно. Харин лицензийн хугацаа үүрд үргэлжлэх ёсгүй” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв 3 цаг 24 мин Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ 3 цаг 25 мин Дархан-Уул аймагт менингококкт халдвар бүртгэгджээ 3 цаг 34 мин "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг өвлүүлэх, шинээр эзэмшүүлэх шийдвэр ирэх долоо хоногт гарна 3 цаг 36 мин ЗГ: Дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд гарах боломж бүрдлээ 3 цаг 36 мин ЗГ: "Албаны нууц"-д хамаарах 894 мэдээллийг ил болгоно 3 цаг 37 мин "Шивэр хандгай" агнасан иргэнд 2 жилийн хорих ял оногдуулав 3 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 3 цаг 39 мин Б.Одбаяр: АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй 4 цаг 8 мин УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тогтоожээ 4 цаг 26 мин Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа 4 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн парламентын гишүүдтэй уулзав 6 цаг 23 мин Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 6 цаг 24 мин 60 жил хувийн цуглуулгад нуугдсан Рембрандтын эрдэнэ олон нийтийн хүртээл болно 6 цаг 29 мин Чөлөөт бөхийн олимпын жингүүдийн “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэтэд эхэллээ 6 цаг 49 мин Ш.Энхийн-Од NCAA-гийн замналаа өндөрлүүлж, мэргэжлийн сагсан бөмбөг рүү алхаж байна 6 цаг 50 мин Өвлийн аялал жуулчлалын бэлгэдэл "Хөх сувд" наадам өнөөдөр өндөрлөнө 7 цаг 51 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ 7 цаг 56 мин 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ 7 цаг 57 мин Улаанбаатар хотын 18 байршилд олон түвшний уулзвар, нүхэн гарц барина 7 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эх... Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарла... Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлө...
Top