x

Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ

2025 оны татварын орлогын төлөвлөгөө, түүний гүйцэтгэл болон татварын өр хураах ажиллагааны явцын талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус алба 2025 онд улсын төсөвт нийт 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний 85 хувийг биелүүлжээ. Улсын төсвийн орлогоос 11.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 10 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 90 хувийн биелэлттэй байгаа бол орон нутгийн төсвийн орлого 6.5 их наяд төгрөгөөс 5.5 их наяд төгрөгт хүрч, 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ оны орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар урьдчилсан тооцоо гаргахад он дуустал 700 тэрбум орчим төгрөгөөр тасалдах эрсдэлтэй байгаа аж. Энэхүү тасалдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь уул уурхайн салбар, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ анх төсөвлөснөөс 50 орчим хувиар буурсантай холбоотой гэж албаныхан мэдээллээ.

Татварын өр хураах үйл ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ, өнөөдрийн байдлаар 265 мянга орчим татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэйгээс ААН-ийн 26 хувь буюу 72 мянга орчим нь татвар төлөгч төрийн албанд их бага хэмжээгээр өртэй байна. Эдгээр татвар төлөгчийн татварын өр  нийт өрийн хэмжээ 6.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мянга орчим аж ахуйн нэгжийн өр 2 их наяд төгрөг бөгөөд бүх өрийн 30 орчим хувийг эзэлж байна.

Татварын алба 2025 онд “Зөвлөн туслах татварын алба” уриатай ажиллаж байна. Бичил, жижиг сегментийн татвар төлөгчдөд зөвлөгөө, үйлчилгээ хүргэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Харин томоохон татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Мөн хоёр болон түүнээс дээш жилийн хугацаанд татвараа төлөөгүй, удаан хугацааны өртэй аж ахуйн нэгжүүдэд Татварын ерөнхий хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 53 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 57 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top