x

Өнөөдөр Олон улсын уулын өдөр тохиож байна

Олон улсын уулын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын уулын” өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг. Энэхүү өдрийн жил бүрийн уриа өөр өөр байдаг бөгөөд энэ жил “Мөсөн гол нь уул ус, хоол хүнс, амьжиргаанд чухал ач холбогдолтой” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөсөн гол, цас, мөс нь уур амьсгалын систем, усны эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн мөсөн голын хурдан хайлалтын өргөн хүрээтэй нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2025 оныг Мөсөн голыг хамгаалах олон улсын жил болгон зарласан. 

Мөстлөг болон мөсөн бүрхүүл нь дэлхийн цэнгэг усны 70 орчим хувийг эзэлдэг. Тэдний хурдацтай хайлж байгаа нь зөвхөн байгаль орчны хямрал төдийгүй хүмүүнлэгийн хямралыг илэрхийлж, хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч, усны аюулгүй байдалд заналхийлж байна. Мөсөн голууд хайлж, мөнх цэвдэг хайлж байгаа нь үер усны аюул,  хөрсний гулсалт эсвэл элэгдэл, тунадас нэмэгдэх зэрэг эрсдлийг нэмэгдүүлж буй юм. 

Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, усан цахилгаан станц, уулын аялал жуулчлал, тээвэр зэрэг салбарууд мөсөн голын өөрчлөлтийн ачааллыг мэдэрч байна. Олон уугуул иргэдийн хувьд мөсөн голууд бол ариун нандин зүйл бөгөөд тэдгээр нь бага багаар хайлж байгаа нь тухайн орон нутгийн байгалын өвөрмөц чанарыг адагдуулахад хүргэж буй аж. 

Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Монгол Алтайн нуруун дахь Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа юм.

Монголын хамгийн урт мөсөн голын урт нь 20 км,  ойролцоогоор 50 км.кв талбайтай. Потанины мөсөн гол 2003-2009 онд буюу зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлж байгаа гэсэн үг юм.

Потанины мөсөн гол дороосоо хайлж татрахаас гадна зузаанаас бас хорогдсоор байгаа ба 2004 оноос 2009 оны энэ процесс жилдээ 2.6 метр байна хэмээн хэмжилт хийсэн байна. 

О.Батсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 37 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 42 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 56 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 59 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 3 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 20 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 34 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 37 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 41 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 54 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 15 цаг 0 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 7 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 15 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 22 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top