Эрүүл мэнд

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт СПЭКТ/КТ тоног төхөөрөмж суурилуулжээ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийг Цөмийн оношилгоо, эмчилгээний төвд Олон улсын атомын энергийн агентлагийн Техник хамтын ажиллагааны “МОН6023” төслийн хүрээнд нийлүүлсэн СПЭКТ/КТ дэвшилтэт тоног төхөөрөмжийг албан ёсоор ашиглалтад оруулжээ.
2026-04-03

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт цөмийн оношзүйн SPECT/CT аппарат суурилууллаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлэх хүчин чадалтай дэвшилтэт SPECT/CT аппаратыг ашиглалтад орууллаа. Энэ нь Монгол Улсад суурилуулж буй хоёр дахь төхөөрөмж бөгөөд оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.
2026-04-02

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 20 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.522 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11732, орон нутагт 2785 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 15 болжээ.
2026-04-02

НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийн сан хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран умайн хүзүүний хорт хавдар, хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд 11 настай хүүхдүүдийг папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулах зэрэг хавдрын өвчлөлийг бууруулах ажлыг эрчимжүүлэх юм.
2026-04-01

Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дулааны улирал эхэлж, ой мод, өвс ихтэй газраар зорчих нь нэмэгдэхтэй зэрэгцэн хачигт хазуулах эрсдэл өсдөг.
2026-04-01

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нээлттэй болгох 1818.mn цахим хуудсыг нэвтрүүллээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний мэдээллийг иргэдэд ил тод хүргэх 1818.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Ингэснээр иргэд даатгалтай холбоотой бүх мэдээллийг цаг алдалгүй, цогцоор нь авах боломжтой болж байна.
2026-03-31

Эрүүл мэндийн салбарт хүүхэд, яаралтай тусламж, сэтгэцийн эмч дутмаг байна
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр хүний нөөцийн бодлого, шинэчлэлийн талаар хэлэлцэв. Улсын хэмжээнд өрх, орон нутаг болон нарийн мэргэжлийн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байгааг албаныхан онцоллоо.
2026-03-31

Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагуудын 90 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон яаралтай тусламжийн ур чадварын тэмцээн зохион байгуулагдаж, Нэгдсэн эмнэлгийн баг тэргүүлэв.
2026-03-30

“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д 300 гаруй удирдах ажилтан оролцож байна
Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.
2026-03-30

Цус, цусан бүтээгдэхүүнийг ГССҮТ-д дроноор тээвэрлэн хүргэлээ
Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс ГССҮТ зэрэг 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор 10 минутын дотор шуурхай тээвэрлэн хүргэж байна.
2026-03-27

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн барилгын ажил дуусжээ
ДЭМБ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус лаборатори ашиглалтад орсноор эмийн шинжилгээний хүчин чадал 2-3 дахин нэмэгдэж, хүлээгдэлгүй болох юм.
2026-03-27

Люксембургийн төлөөлөгчид "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа
Люксембургийн парламентын төлөөлөгчид Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа. Уг төсөл хэрэгжсэнээр зүрх судасны иж бүрэн тусламж үйлчилгээ үзүүлэх 120 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орох юм.
2026-03-27

Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна
Сүхбаатар дүүрэг 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа бөгөөд иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2026-03-26

ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа
ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 ортой хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа.
2026-03-26

Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо
Хавдар судлалын үндэсний төвд туслах сувилагчдыг чадавхжуулах сургалтын нээлт болж, оролцогчдод гэрчилгээ гардууллаа. Энэхүү сургалт нь асаргаа сувилгааны чанарыг сайжруулах, туслах сувилагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
2026-03-26

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 14435 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
2026-03-25

ДОХ, сүрьеэгийн хөтөлбөрийн олон улсын үнэлгээний баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ДОХ болон сүрьеэгийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг үнэлэх олон улсын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэд цаашдын бодлого, стратегийг тодорхойлох зорилгоор энэ сарын 26-ныг дуустал тус аймагт ажиллах юм.
2026-03-25

Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна
Завхан аймагт сургуулийн насны хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэ өвчнөөс хамгаалах зорилготой “Сүрьеэгүй Завхан” төсөл хэрэгжиж, сурагчдыг эрт илрүүлэг, оношилгоонд хамруулж байна.
2026-03-24

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 14427 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барсан байна. ХӨСҮТ-өөс халдварын тархалт өндөр байгаа тул иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2026-03-24

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Эрүүл мэндийн яамны мэдээллээр 2025 онд улсын хэмжээнд сүрьеэгийн 2851 тохиолдол бүртгэгдэж, 182 хүн нас барсан байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд тохиолдлын 57.2 хувь нь нийслэлд бүртгэгджээ.
2026-03-24
