x

Люксембургийн төлөөлөгчид "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт зочилж, "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах төслийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаа болон төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Уг төсөл нь Люксембургийн Их Гүнт Улсын буцалтгүй тусламжаар 2001 оноос эхэлсэн зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах таван үе шаттай хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд 25 дахь жилдээ хэрэгжиж байна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Монгол Улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болдгийг онцлоод, Монгол Улс, Люксембургийн хамтын ажиллагааны хүрээнд зүрх судасны тусламж үйлчилгээг эх орондоо өндөр түвшинд үзүүлэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Мөн эмч, мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд чадавхжуулах, шинэ технологи нэвтрүүлэхэд уг хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус эмнэлэг зүрх судасны 6500 гаруй хагалгааг дотооддоо хийснээр 39 тэрбум төгрөгийн валютын урсгалыг эх орондоо үлдээсэн байна. Энэ нь Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг болон Францын Страсбургийн их сургуулийн урт хугацааны дэмжлэгийн үр дүн гэдгийг онцолж байв.

Төслийн тав дахь шат болох "Зүрх судасны Үндэсний төв" байгуулах ажлыг 2025-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх бөгөөд 120 ортой эмнэлэг байгуулах юм.

Шинэ төв ашиглалтад орсноор зүрх судасны мэс засал, оношилгоо, яаралтай тусламж, сэргээн засах эмчилгээ зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхээс гадна зүрх судасны өвчлөл буурахад чухал хувь нэмэр оруулах юм.

Люксембургийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас уг төсөл нь хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсэг болохыг онцолж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, Люксембургийн парламентын гишүүд, хоёр улсын Элчин сайд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top