x

Эрүүл мэндийн салбарт хүүхэд, яаралтай тусламж, сэтгэцийн эмч дутмаг байна

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-өөр Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Туяа "Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, шинэчлэл" сэдвээр илтгэл тавив. Эрүүл мэндийн салбарт нийт 67,360 хүн ажиллаж байгаагаас 15,973 их эмч, 15,152 сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмч болон бусад мэргэжилтэн байна.

2025-2026 оны хичээлийн жилд Анагаах ухааны чиглэлээр 18 их дээд сургуульд нийт 24,8 мянган суралцагч суралцаж байна.

Сургалтыг дэмжих үйл ажиллагаанд 14 эмнэлэг, 3 эмийн үйлдвэр, 2 сувилал, 7 оношилгооны төв, хийд, бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, төвлөрлийг сааруулах, эх орондоо оношлогдон, эмчлэгдэх боломж бүрдүүлэх бодлогын хүрээнд дараах хүний нөөцийн хэрэгцээ шаардлага байгааг хэлэв. Үүнд, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагч болон нийгмийн эрүүл мэндийн ажилтан, орон нутагт ажиллах төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, туслах сувилагч, нэн шаардлагатай төрөлжсөн мэргэшлийн эмч хэрэгцээ өндөр байна.

Нэн ялангуяа ерөнхий мэргэшил, хүүхэд, яаралтай тусламж, сэтгэц, мэдээгүйжүүлэг, нүд, эмгэг судлаач дутмаг байгааг тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top