Эрүүл мэнд

ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид ЭХЭМҮТ-д зочилж, эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Энэ үеэр ургийн болон хүүхдийн мэдрэлийн мэс заслын чиглэлээр эмч нарыг чадавхжуулах, туршлага солилцох асуудлыг онцлон хэлэлцсэн байна.
2026-06-25

Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.485 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.363, орон нутагт 3122 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
2026-06-25

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.484 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.362, орон нутагт 3122 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
2026-06-24

Увс аймагт боом өвчний хүний өвчлөл бүртгэгдлээ
Увс аймгийн Тэс суманд үхсэн хоньтой харьцсан иргэн боом өвчний халдвар авсан нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Голомтын бүсэд мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ аван ажиллаж байна.
2026-06-23

Өрхийн эмч нарыг бичиг цаасны ажлаас чөлөөлж, санхүүжилтийг нэмэгдүүллээ
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд өрхийн эмч нарыг бичиг цаасны ажлаас чөлөөлж, анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор санхүүжилтийг нь нэмэгдүүлж байна.
2026-06-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,475-д хүрч, 22 хүн эндсэн бөгөөд өвчлөл 10-14 насныхны дунд хамгийн өндөр байна. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг халдвараас сэргийлж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2026-06-23

Өргөн хэрэглээний болон хөнгөлөлттэй эмийн чанарын шинжилгээ эхэллээ
Төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон хөнгөлөлттэй олгодог эмийг шинээр нээгдсэн Үндэсний лавлагаа лабораторид чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ. Эхний ээлжид 27 нэр төрлийн эмийн 56 дээжийг шинжилж, үр дүнг нэг сарын дотор танилцуулах юм.
2026-06-17

АНУ-ын эмч нарын баг ЭХЭМҮТ-д ажиллаж, хүүхдүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж үзүүллээ
АНУ-ын "Neurosurgery Outreach Foundation" сангийн эмч нар ЭХЭМҮТ-д ажиллаж, 30 хүүхдэд үзлэг хийн, шаардлагатай тоног төхөөрөмж хандивлалаа. Мөн 7 хүүхдэд мэдрэлийн мэс засал хийхээр төлөвлөж, цаашдын хамтын ажиллагааг хэлэлцсэн байна.
2026-06-17

Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.435 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.332, орон нутагт 3103 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 21 болжээ.
2026-06-17

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэж, бүх эмийг шинжлэхээр боллоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд хяналт тавих үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орлоо. Ерөнхий сайд Н.Учрал дотоодын зах зээлд борлуулагдаж буй бүх эмийг нэг сарын дотор шинжлэхийг үүрэг болгов.
2026-06-16

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээлтээ хийлээ
Монгол Улсын эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орлоо.
2026-06-16

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма'У Пиукалаг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, цахим шилжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026-06-16

ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’У Пиукала манай улсад ажиллах үеэрээ хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийн төсөлтэй танилцаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд лабораторийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.
2026-06-16

ГССҮТ-ийн эмч нар Хөвсгөл аймагт хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал хийжээ
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутгийн эмч нартай хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал хийсэн байна. Энэ нь орон нутагт нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, төвлөрлийг сааруулах зорилготой юм.
2026-06-15

Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан шилдэг доноруудыг алдаршууллаа
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс "Цусны донорын дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан шилдэг донорууд болон дэмжигч байгууллагуудыг алдаршуулах ёслол зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 210 мянга гаруй бүртгэлтэй донор байна.
2026-06-15

Эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн мэс заслыг амжилттай хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын мэс заслын тасгийн хамт олон АНУ-д төвтэй "Virtue Foundation" байгууллагын эмч нартай хамтран 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд эвэрлэг бүрхүүлийн эмгэгтэй 42 эмчлүүлэгчид үзлэг, оношилгоо хийжээ.
2026-06-15

Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Б болон Д блокт хийгдэж буй их засварын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
2026-06-12

Шувууны томуугаас урьдчилан сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа
ЗӨСҮТ-өөс шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтэй шувуунд хүрэхгүй байх, эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг иргэдэд зөвлөлөө.
2026-06-09

Эрүүл мэндийн сайд олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы төлөөлөгчидтэй уулзлаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "ICOT V-2026" чуулганд оролцож буй олон улсын эрдэмтэдтэй уулзаж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр санал солилцов.
2026-06-05

Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу эмч нарыг сургаж байна
Хавдар судлалын үндэсний төвд олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулган зохион байгуулагдаж, залуу эмч нарт мэс заслын бодит дадлага олгож байна. Мөн тус төв роботын тусламжтай 7 дахь мэс заслаа амжилттай хийжээ.
2026-06-04
