Дэлхий

Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын нэрлэснээр “маш сайхан билль” болох шинэ төсөв Конгрессоор дөнгөн данган батлагдлаа. Төлөөлөгчдийн танхимд 218 гишүүн дэмжиж, 214 гишүүн эсэргүүцсэн энэ төсөв нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч томоохон үр дагавартай гэж үзэж байна. Сенатад ч мөн саналууд тэнцэж, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс шийдвэрлэх санал өгсөн нь Цагаан ордонд ирээд байсан дарамтыг багасгав.
2025-07-08

Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
Техас муж улсын Керр тойргийн цагдаагийн дарга Ларри Лита ням гаригийн орой сэтгүүлчдэд мэдээлснээр, тус тойрогт 68 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 28 нь хүүхдүүд аж. Өөр таван тойрогт 12 хүн амиа алджээ. Мөн 31 хүн, 10 хүүхэд сураггүй болсонд тооцогдож байна.
2025-07-07

Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар тархаж байна
Британийн эмч нарын мэдээлж буйгаар тус улсад коронавирусний өвчлөл нэмэгдэх хандлагатай болж, бүртгэгдэж буй тохиолдлын 30 гаруй хувийг Stratus хэмээн нэрлэгдээд байгаа шинэ хувилбар эзэлж эхэлсэн тухай The Independent сонин дамжуулжээ.
2025-07-07

Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дарсууд тавигдана
Дэлхийд алдартай Christie’s дуудлага худалдааны ордон долоодугаар сарын арван наймнаас хорин есний хооронд Гонконгт сүүлийн зуун жилд бүтээгдсэн хамгийн ховор дарсны цуглуулгыг арилжаална.
2025-07-07

Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв
Арменийн эрх баригчид тус улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн талаар Арменийн Гадаад харилцааны яамнаас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
2025-07-04

Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан нэмэгдэв
“Apple” компанийн “iPhone” ухаалаг гар утасны Хятад дахь борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа өссөн талаар CNBC суваг “Counterpoint Research”-ийн судалгаанд үндэслэн мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад найман хувийн өсөлттэй гарсан нь 2023 оны хоёрдугаар улирлаас хойш бүртгэгдсэн анхны өсөлт болж байна.
2025-07-04

Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар пүрэв гарагт утсаар холбогдон, нэг цаг орчим ярилцсан талаар Кремль мэдээллээ. Тус ярианы үеэр Ерөнхийлөгч Трамп Украин дахь цэргийн ажиллагааг аль болох богино хугацаанд зогсоох асуудлыг дахин хөндсөн байна. Харин В.Путин хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч “цэргийн тусгай ажиллагааныхаа” зорилгоос ухрахгүй гэдгээ онцолжээ.
2025-07-04

Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна
Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт холбогдуулан тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа талаар Armenpress агентлаг мэдээллээ. Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, улмаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниуд байгуулж, удирдалцаж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.
2025-07-03

АНУ-ын USAID агентлагийг хаахаар шийдвэрлэв
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мягмар гарагт мэдэгдэл хийж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийг хаах шийдвэрийг албан ёсоор гаргаснаа зарлалаа гэж DW мэдээлжээ. Тэрбээр Д.Трампын засаг захиргаа USAID-ийн олон арван жилийн турш хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг шалгаж, инфляцийн нөлөөг тооцсон дүнгээр нийт 715 тэрбум гаруй долларын зардал гаргасан ч хөгжлийн зорилтод хүрч чадаагүй гэж үзсэн тухай тайлбарласан байна.
2025-07-02

Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө”
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Иран улс цөмийн хөтөлбөрөө дахин сэргээх тохиолдолд АНУ цөмийн байгууламжуудад нь дахин цохилт өгөхөөс буцахгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа лхагва гарагт Хааг хотноо эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн илэрхийлсэн байна.
2025-06-26