x

"Orion" хөлгийн сансрын нисэгчид Сарны нөгөө талын гэрэл зургийг авчээ

"Orion" хөлгийн сансрын нисэгчид Сарны нөгөө талд гарахдаа Дэлхийгээс хүмүүст харагддаггүй талынх нь гэрэл зургийг авчээ.

Түүхэн нислэг хийж буй “Artemis II” хөтөлбөрийн багийнхны илгээсэн уг гэрэл зургийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг "Instagram" хуудсандаа нийтэлсэн байна.

"Сарны наад талыг гадаргуу дээрх бараан толбоор нь таньж болно. Эдгээр толбо нь Сар үүсэх эхэн үед галт уулын идэвхжилтэй байх үед бий болсон ба галт уулын халуун лаавын гольдролын Баруун тал дахь том тогоо бол Дорнод тэнгис бөгөөд энэ нь Сарны наад болон цаад талын зааг дээр орших бараг 600 миль (900 гаруй км) голчтой тогоо юм. “Artemis II” хөтөлбөрийн багийнхан бол үүнийг бүтнээр нь анх удаа харсан хүмүүс юм" гэж НАСА онцолжээ.

Гэрэл зурагт Дорнод тэнгисээс цааших Сарны ар тал харагдаж байна. Сар нь Дэлхийг тойрон эргэдэг хурдтайгаа ижил хурдаар тэнхлэгээ тойрон эргэдэг учраас Дэлхийгээс зөвхөн нэг тал нь харагддаг хэмээн НАСА тайлбарлалаа.

"Orion" хөлгийн сансрын нисгэгчид нэг хоногийн дотор Сарны нөгөө талд гарч, Дэлхийгээс хамгийн хол буюу 407 000 км-ийн зайд очсоноор шинэ дээд амжилтыг тогтоожээ. Сарны хажуугаар амжилттай ниссэнийхээ дараа нисэгчид эх Дэлхийдээ буцаж ирэх бөгөөд Сан-Диегогийн эрэг орчимд Номхон далайд бууна.

Уг хөлгийг “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Сансрын төвөөс Зүүн эргийн цагаар 18:35 цагт хөөргөсөн билээ.

Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Рид Уайзман, Жереми Хансен, Кристина Кох, Виктор Гловер нар багтсан бөгөөд Виктор Гловер бол Сарны хөтөлбөрт оролцож буй анхны африк гаралтай америк хүн, Кристина Кох бол Сарны хөтөлбөрт оролцож буй анхны эмэгтэй сансрын нисгэгч юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс хиймэл оюун ухааны салбарт ёс зүйн журам хэрэгжүүлж эхэллээ 1 цаг 25 мин Д.Трамп эх сурвалжаа илчлээгүй сэтгүүлчийг хорино гэж сүрдүүлэв 1 цаг 27 мин "Orion" хөлгийн сансрын нисэгчид Сарны нөгөө талын гэрэл зургийг авчээ 1 цаг 40 мин Насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр хөдөлгөөнд оролцох зөрчил эрс нэмэгджээ 1 цаг 43 мин Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөлөө 1 цаг 43 мин Борооны ус зайлуулах шугамын цэвэрлэгээг хийж байна 1 цаг 43 мин Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна 1 цаг 45 мин Газрын ховор биш гэхдээ чухал элемент 3 цаг 21 мин Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна 3 цаг 38 мин Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна 3 цаг 45 мин Архидан согтуурсан үедээ нэгнийхээ хүзүүг шилний хагархайгаар зүсэж хүнд гэмтээжээ 3 цаг 45 мин Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлнэ 3 цаг 49 мин Алт, мөнгөн гулдмайг бэлэг дурсгал, цуглуулгын зориулалтаар худалдаж байна 3 цаг 51 мин Германд цэргийн насны эрэгтэйчүүд гадаадад удаан хугацаагаар зорчихдоо зөвшөөрөл авдаг боллоо 3 цаг 54 мин УИХ: Ёс зүйн дэд хороо болон хууль зүйн, эдийн засгийн байнгын хороод хуралдана 3 цаг 58 мин Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүдийн хуваарь болон хэлэлцэх асуудлууд 4 цаг 1 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 4 цаг 7 мин Улсын хэмжээнд 25 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдлээ 19 цаг 20 мин Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цаашид үнэ өсөхийг үгүйсгэхгүй 19 цаг 21 мин
iИх уншсан
Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Өмнөд Солонгос эдийн засгаа дэмжих 26.2 их наяд воны багц та... Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн т... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү...
Top