x

Архидан согтуурсан үедээ нэгнийхээ хүзүүг шилний хагархайгаар зүсэж хүнд гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд "хүзүүний тус газраа зүсэгдэж, их хэмжээний цус алдаж байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу шалгахад хамт архидан согтуурсан иргэд хувийн таарамжгүй харилцаа үүсгэж архины шилний хагархайгаар нэгнийхээ хүзүүний хэсэгт 2-3 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Согтууруулах ундааны хэт хэрэглээ нь иргэдийн хоорондын маргаан, үл ойлголцлыг хурцатгаж, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул иргэд Та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол аливаа маргаанд оролцохгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж байхыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top