x

Бие биеэ "шударга ёс"-ны галд шарж идэхүй

Сүүлийн хоёр сар "шударга ёс" хэмээх үг ёстой моодонд орлоо. Ороод зогсохгүй, монголчууд маш олон "шударга ёс"-той болоодхов. 

Ерөнхий сайд Хүрэлсүхийн "шударга ёс", УИХ-ын дарга Энхболдын "шударга ёс", Ерөнхийлөгч Баттулгын "шударга ёс", УИХ-ын гишүүн Номтойбаярын "шударга ёс", УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн "шударга ёс", "Хөх Монгол"-ын "шударга ёс", "Босоо Монгол"-ын "шударга ёс" гээд л! Ер нь улстөрч болгон өөр өөрийн "шударга ёс"-той болсон байна. Түүгээр зогсохгүй рэкетчид ч бас өөрийн "шударга ёс"-ыг тогтоох гэнэ.

Би Жак Дерридагийн "диссемнаци" хэмээх зохиомол үгийн утгыг сайн ойлгож өгөхгүй байсан юм. Харин саяны хоёр сар "шударга ёс" хэмээх үгийн утга хэрхэн шинээр төрөн олширч буйг хараад уг үгийн утгыг ойлгож авав. 

"Диссемнаци" гэдэг бол: үг болоод бичвэрт таарсан этгээд бүр өөрийн дур сонирхлоор утга ноогдуулснаар мөнөөх үг, бичвэрийн тогтсон утга сарнин олон болох үзэгдлийг тэмдэглэсэн нэр байж. Тэгэхээр сүүлийн хоёр сар Монголд "шударга ёс" диссемнацид өртжээ.

Диссемнаци нь аюултай үр дагавартай үзэгдэл. Үүнийг анх логик позитивистууд хэмээх философийн дэг сургуулийнхан олж харсан байдаг. Би энд цаг хугацааны хувьд хожуу үед бий болсон ойлголтыг урагшлуулж хэрэглэж буйгаа анхааруулъя!

XX зууны эхээр олон янзын "шударга ёс"-той улс төрийн хөдөлгөөнүүд бий болсон; Ленин, Троцкийн больщевик "шударга ёс", Гитлерийн нацист "шударга ёс", Муссолинийгийн фашист "шударга ёс", Сталины коммунист "шударга ёс", Маогийн хятадын онцлогтой "шударга ёс" гэх мэтчилэн бөөн шударга ёсуудтaй болсон. Олон шударга ёсууд гарч ирээд хоорондоо алалдан тэмцэлдсэн юм.

Шударга ёснуудын тэмцэлд ард иргэд, олон түмэн,улс үндэстнээрээ татагдан орж хувьсгалууд, иргэний дайнууд, дэлхийн дайнуудыг хийцгээжээ. Хүмүүс хуваагдан хагарч бүлэглээд бие биенээ өөр өөрийн шударга ёсны "галд шарж идэж" байлаа. Хүн төрөлхтөн эвгүйтвэл, хүчирхийлэлд донтож, цусанд шунасан араатан төрөлтөн байж чадна гэдгээ үлэмж цар хүрээтэй дахин нэг харуулсан юм.

Энэ гамшиг Монголыг тойроогүй,дайрсан. Ардын хувьсгалаас хойш монголчууд өөр өөрийн "шударга ёс"-той анги, бүлгүүд болон хуваагдав. Тэгээд,ангийн тэмцлийн он жилүүдэд хар, шар феодал, баруунтан, зүүнтэн, коминтерний гар хөл бологчид, эх орончид бүгдээрээ л "шударга ёс"-ны төлөө өөр хоорондоо алалдан тэмцэлдсэн юм.1932 онд иргэний дайн хийгээд авсан. Ангийн тэмцлийн он жилүүдэд 40 мянга орчим монгол хүн амь насаа алдаж, сүм хийд шатаж, өмч хөрөнгө дээрэмдэгдэн тоногдсон билээ.

Энэ дашрамд гайхуулахад, ХХ зууны хоёрдугаар хагаст төрсөн бид өмнөх үед террор үйлдсэн гэмт этгээдүүдийг өөрийн улсын тухайн цагийн суртлаар ямар ч атугай буруутгаж өссөн юм. Тэгж өссөн болоод тэр юм уу бидний үеийнхэн хүчирхийлэлд дургүй хүмүүс болцгоосон, түүний ачаар дэлхийг хамарсан ардчиллын гурав дахь давалгаа нэг дэх, хоёр дахь давалгаагаа бодвол бараг цусгүй гэгдэх хувьсгалаар давалгаалсан. Бидний үеийнхнийг "дайн (хүчирхийллийн) дараа үеийнхэн" хэмээн нэрлэдэг нь ийм учиртай!

90 оны Ардчилсан хувьсгал буюу ардчиллын гурав дахь давалгааг манлайлсан бидний үеийнхэн хувьсгалаа хүчирхийлэлгүй тайван хийжээ. Тэгээд хүн бол эцсийн бүлэгт хүчирхийлэлгүй, эрх чөлөөт амьдралыг хүсэмжлэгч амьтан мөн гэдэг нь нотлогдож, нийгмийн байгууллын тухай олон изм дундаас чөлөөт ардчилсан нийгмийн тухай суртал ялан өрсөлдөгчгүй үлдсэнээр "түүх төгссөн". Нэгэнт ийм болсон тул ялж мандсан либерал ардчиллыг "нутагшуулах" ажил л үлдлээ дээ хэмээн бид бодож билээ.

Мэдээж нутагшихад амаргүйг саналгүй яахав. Гэлээ ч,шударга ёс гэдэг бол хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлсэн, хэнийг ч дээр доор гэж алагчилдаггүй хуулийн засаглал юм шүү гэдгийг Үндсэн хуульдаа бататган тогтоосон, бас тэгээд монголчууд эрх чөлөөнд нугасгүй дуртай тул аандаа нутагшиж л таараа гэсэн бат итгэлтэй байсан юм.

Тэгтэл юу болж байна гээч. Түүх эргэж ирдэг байна шүү! Бүлэг, бүлэглэл, нийгэмлэг, анги, давхаргын ашиг сонирхлыг угтаа тээсэн олон янзын "шударга ёс"-ууд дахин амилаад ирлээ.

"Шударга ёс" хэмээн цээжээ дэлдэн хашхичиж байгаа манай боловсрол тааруухан этгээдүүд аль хэдийнээ Ленин, Муссолини, Гитлер нарын сурталдаж байсантай адил утгатай "шударга ёс"-уудыг ярьж эхэлснээ мэдэхгүй байж магадгүй. Авторыг нь мэдэхгүй ч гэсэн зөнгөөрөө л "босоо хөх монголчууд"-ын санааны чиглэл больщевизм, фашизмтай ижилсэж байгаа.

Тийм нео (дахин амилсан) шударга ёснууд ардчилсан Үндсэн хуулиар тогтоосон шударга ёсыг халж өөрийнхийгөө оронд нь залахаар өвөр зуураа өрсөлдөж байна. Үндсэн хуулийг өөрчилж "шударга ёс"-ыг шинээр тогтооно гэж байгаа шүү дээ. Түүнийг нь иргэдийн олонх нь дэмжих боллоо.

Яаж яваад ийм юм болов оо?

Энэ асуултад хариулахын тулд эхлээд шударга ёснуудын тэмцлийн цаана нуугдаж буй "нүцгэн үнэн" юу болохыг ойлгох хэрэгтэй. "Нүцгэн үнэн" гэвэл баялгийн уг сурвалж болчихоод байгаа төрийн эрх мэдлийг авах гэсэн улс төрийн бүлгүүдийн тэмцэл л явагдаж байна. Тодруулбал, улс төрийн бүлгүүд гадна дотны хөрөнгө оруулагчдад гэрээгээр эзэмшүүлсэн уул уурхайн ордууд, улсын төсөв, ЖДҮ мэтийн олон сангуудын хөрөнгө, валютын орлого зэрэг маш их хэмжээний баялаг төрийн мэдэлд байгааг мэдэх бөгөөд тэр баялгийн хуваарилалтыг л хяналтдаа авах гэж хоорондоо үзэлцэж байгаа юм.

Ийм этгээдүүд "бид үнэндээ төрийн мэдэлд байгаа баялагт шунасан юм" гэж яаж хэлэх вэ дээ."Шударга ёсны төлөө л үхтлээ тэмцэж байна" гэнэ шүү дээ. "Шударга ёс" гэдэг үгээр тоглож олон түмнийг төөрөгдүүлээд, бас ховсдож хойноосоо дагуулах л гэж байгаа юм. Тэгж чадаж ч байна даа.

Монголд шударга ёсны төлөө тэмцэл явагдаад байгаа юм биш. Монгол баялгийн хараал хүрчихээд байна! Баялгийн хараал хүрсэн тэр цагаас эхлэн янз бүрийн "шударга ёс"-ууд төрж, түүнийг дагасан улс төрийн бүлгүүд бий болжээ. Баялгийн хараалыг дагаж ангийн тэмцлийн түүх эргэн ирж байна!

Олон шударга ёснууд үнэхээр л шударга ёсны төлөө тэмцэж байгаа юм бол Үндсэн хуулийн засаглалыг боловсронгуй болгон төгөлдөржүүлэх ажлыг хийх учиртай. Нэн ялангуяа,Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төрийн дээд алба хашиж байгаа эрхмүүд энэ ажлыг манлайлах ёстой. Гэтэл тэгэхгүй байна, хүсэх ч үгүй байна. Харин ч зөрүүлээд өөрийн таалсан "шударга ёс"-ыг доргиож хөөрөгдөх ажгуу.

Манай ардчилсан Үндсэн хууль бол Монголын нийгэм дэх шударга ёсны үндсэн утга юу болохыг нэг утгатай заан тогтоосон бичвэр юм. Монголчууд бид дэлхийн бусад үндэстний нэгэн адил "шударга ёс" хэмээгч юу болохын эрэлд мордсон, олон шударга ёснуудын дайн тулаан дундуур туучин зүтгэсэн, эцсийн бүлэгт хувь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлсэн, хэнийг ч алагчилдаггүй хуулийн засаглал буюу "шударга тоглоомын дүрэм" бол "шударга ёс" юм байна гэдгийг ойлгосон. Энэ ухаарлаа Үндсэн хуульдаа суулгасан билээ.

Харамсалтай нь, мунхаг ардчилагчид бид Үндсэн хуулийн засаглал буюу шударга ёсыг нэг мөр тогтоох ажлыг хийгээгүй юм. Бид хувь хүнийг нийгэмчилдэг социализм хэмээх нэртэй "шударга ёс"-ыг халсан хэрнээ сэтгэлгээгээ социалист чигээр нь тээж нэг хэсэг тэнэгтсэн. Чөлөөт ардчилсан Үндсэн хуультай атлаа социалист хэлбэрийн захиргаадалтын хуулиудыг тогтоож эхэлсэн. Одоо ч тэр ажил үргэлжилж байгаа. Бүр сүүлдээ чөлөөт ардчиллын үнэт зүйлээ умартан албан тушаалын "дайн"-д мордсоныг яана. Ардчилал мардчилал ч хамаагаа алдсан дөө!

Тэр хооронд Үндсэн хууль маань Квазимодо шиг болж, олны элэглэн гоочлохуйд өртсөн. Элэглэн дайрах тэр олон түмний 99 хувь нь ардчилсан Үндсэн хуулийг уншиж үзээ ч үгүй, мэдэх ч үгүй гэдгийг би баттай хэлж чадна. Гэхдээ тэдний буруу биш!

Эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн хураах гэсэн далд шуналаа нуусан лидерүүд, улстөрчид, болохгүй бүтэхгүй бүхнийг өөрсдөө хийчихээд бурууг нь Үндсэн хууль руу чихдэг байснаас ийм болсон юм чинь.

Ардчилсан Үндсэн хууль олны элэг доог болсоор, түүгээр заасан "шударга ёс"-ны утга элэгджээ. Үүнийг ашиглан популист улстөрчид олон "шударга ёс"-уудыг төрүүлэн, шударга ёсны нэрээр эрх дархаа тогтоох гэж тэмцэж буй. Дахин хэлэхэд, тэд шударга ёсны төлөө тэмцээгүй шүү. Бизнесээ булаалдаж байгаа юм!

Удахгүй монголчууд бид олон шударга ёснуудад талцан хуваагдаж, өнгөрсөн зууны 30-аад оныхон шиг бие биенээ, өөр өөрийн шударга ёсны "галд шарж идэх" биз ээ! Тийм явдал болно гэдэг нь төрийн гурван өндөрлөг тус тусын "шударга ёс"-той шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснээс харагдана билээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • th..Namshir (66.181.180.12)
    Batuul hun mun muu helelgui baiguulsan geh 27 jilee dugneed Odoo eh oron .ard tumnee yahav Hytad ulsad dagaar orohuu tusgaar uls baival odoogiin ta nariin bodlogo daanch ochiuhen baina geed l uhaarch temtheed baigaag darna gevel izm....chini boloh bailgui .Elbegdorj. Enhbayr .Enhbold .S.Bayr ta nar togloom tootoi ni deer bailgui ard tumen medne
    2019 оны 01 сарын 07 | Хариулах
  • Баасаа (202.9.44.48)
    Баатар минь та шударга ёсыг зөв голдиролд нь оруулж чиглүүлэхгүй бол таны хийж баатар болсон тайван замаар хийсэн ардчилал үгүй болж мөлжлөгийн болон сүйрэлрүү улс орон чинь орлоо энэ увайгүй улс төр хөөсөн адгийн шуналтангуудыг яавал дээр вэ тэр Мөнхбат.Оюунэрдэнэ гэх мэт баялагийн төлөө улайрч буй чоно мэт улс дээр нь эд нар чинь пастарууд гэнээ христийн юу гээч энэ төрд нүүрэлчих вэ мулгуу боловсролгүй ерөнхийлөгчөө татаж аваа хэлж байгаа үгээ эвийг нь олоод минутандаа багтааж уншиж чадахгүй ийм ерөнхийлөгч гэж юу байхав дээ хаааахааа та өөрөө хараад ичиж байна уу намаас өөр хүн үнэндээ алга уу
    2019 оны 01 сарын 03 | Хариулах
    • ЦЭВЭРЛЭГЧ
      ҮҮЛИИН БӨГС ДОЛООХ ТИИМ САЙХАН БНАУУ АМТТАЙ БНАУУ СДА МИНЬ ТҮЙ ЧОРТ
      2019 оны 01 сарын 03
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 6 цаг 4 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 10 цаг 10 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 10 цаг 11 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 11 цаг 6 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 11 цаг 22 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 11 цаг 24 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 11 цаг 24 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 11 цаг 25 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 11 цаг 45 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 12 цаг 4 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 12 цаг 15 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 12 цаг 30 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 13 цаг 22 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 13 цаг 22 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 13 цаг 23 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 13 цаг 26 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 13 цаг 29 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 13 цаг 30 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 13 цаг 31 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top