x

УИХ энэ чигээрээ тарах гурав дахь зам бас байна

Хотын дарга асан Су.Батболд өнгөрсөн өвлийн цасыг тоолж 13 хүргээд алдсан. Энэ өвөл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан МАН-ын бүлгийн хагарлаас болж өнгөрөгч баасан гаригт тав дахь удаагаа хойшлов. Цааш нь тоолох уу, яах вэ?

Ч.Сайханбилэгийн “согтуу” мэдэгдэл

Баасан гаригт Eagle News телевизэд ярилцлага өгсөн Монгол Улсын хууль цаазын итгэмжит зөвлөх, Улсын ерөнхий прокурор асан, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нэгэн ноцтой (сонирхолтой ч гэмээр юм уу) мэдэгдэл хийлээ. Түүний ярьсан зүйлээс үзвэл АН-ын дарга З.Энхболд 2016 оны сонгуулиас бүр өмнө АН-ыг сонгуульд ялагдуулахаар шийдчихсэн байж. Сонгууль дуусахаас долоохон хоногийн өмнө штаб ахлахаар намын даргын даалгавраар томилогдож очсон Д.Дорлигжав (тэр үед Хууль зүйн сайд байсан) “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын компани худалдаж авсан тухай сонгуулийн сурталчилгаа хаахаас нэг хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр мэдсэн гэнэ. Мэдсэн даруйдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг руу утасдаж “Юун 49 хувь бэ? Сонгуулийн сурталчилгаа хаах гэж байхад, сонгуулийн өмнөх торгон мөчид яаж байгаа юм бэ, та нар?” гэхэд нөгөөх нь “Өө мэдэхгүй, намын даргаасаа асуу” гээд З.Энхболдод утсаа өгсөн гэнэ. Цаадах нь утас авч, Д.Дорлигжав ч мөн нөгөө үгээ давтахад,

-Монгол хүн аваа л биз, сайн л биз...

-Би сайн муугийн тухай яриагүй байна. Энэ мэдэгдэл чинь сонгуулийн дүнд нөлөөлнө шүү дээ. Санаа зовдоггүй юм уу, та нар?

-За яахав ээ, яахав...

Ингээд л өнгөрсөн, сонгуулийн дүн гарсан. Д.Дорлигжав ингэж ярив. Түүнийг утас цохих үед намын дарга, Ерөнхий сайд хоёр аль хэдийн хундага тулгаж суусан бололтой юм, ярианых нь өнгөнөөс үзвэл. Үүнээс болж АН сонгуульд ялагдана гэдгийг урьдчилаад төлөвлөчихсөн ч байсан бололтой. Нэг ёсондоо АН-ыг сонгуульд ялагдуулах нь намын даргын зорилго байжээ гэсэн үг. "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монголын тал авсан тухай яаран сандран хийсэн мэдэгдэл энэ зорилгыг нь биелүүлж өгсөн байна. Түүнээс хойш болсон үйл явдлуудыг бид мэднэ.

Н.Номтойбаярын нэхэл

Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас дахин хойшилсны араа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулах гарын үсэг цуглуулах ажиллагаа эхэлсэн. Даваа гаригт нэмэлт мэдээллүүдийг өгнө” гэв. Учир нь ЖДҮ-чидтэй тэмцэхээс цааргалаад байсан Ерөнхий сайд маань өөрөө ЖДҮХС-гийн зээлтэй хамааралтай болж таарав. Түүний төрсөн дүү У.Давхарбаяр тус сангаас тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тэхай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдаад удаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа Бага хурал дээр “Би дүүдээ зээл авсан асуудалд чинь хууль зөрчсөн зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн” гэх боловч тэр нь У.Хүрэлсүх гэдэг хүнийг хариуцлагаас чөлөөлөх шалтгаан болохгүй л дээ. Учир нь Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар яг ийм шалтгаанаар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Түүний эхнэрийн компани ЖДҮХС зээл авсан нь илэрч хариуцлага хүлээсэн. Эхнэр, төрсөн дүү аль нь ч байсан хуулийн хувьд хоёулаа “хамаарал бүхий этгээд” гэдэгт багтаж байгаа. Зээл авсан нь олон нийтэд ил тодорхой болчихоод байгаа дахиад арав гаруй гишүүнийг хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаггүй юм бол ядаж улс төрийн, ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг иргэд, олон нийт шаардаж байгаа. Нөгөөдүүл нь ч бас л У.Хүрэлсүх шиг “Бид хуулийн дагуу зээл авснаас хууль зөрчиж хулгай хийгээгүй” гэсэн юм яриад гүрийж суугаа.

Гурав дахь зам гэж бас байна

Харин хуульчид үүн дээр өөр бодолтой байна. Тухайлбал, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай” буюу бидний ярьж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс эхлээд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд... гэх мэтчилэн нэг бүрчлэн нэр зааж байгаад “нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаас бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч, хамтрагч байж болохгүй” (хуулийн 20.2-т) гээд заачихсан байна. ЖДҮХС-ийн зээл төрөөс баталгаа гаргасан зээл мөн үү? Мөн. Зээлийг гишүүд нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаар авсан уу? Үгүй.

Тэгэхээр Сонирхлын зөрчлийн тухай хуулиар эрүүгийн ял, хариуцлага хүлээлгэж болохгүй ч гэлээ ядаж ёс зүйн болон улс төрийн хариуцлага тооцох боломж нь УИХ-д байгаа юм.

Гэвч харамсалтай нь УИХ маань хууль зөрчсөн хүмүүстээ хариуцлага тооцох нь байтугай ерөөсөө энэ УИХ үйл ажиллагаа явуулах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байна. Нэг ёсондоо “банкрот” болчихлоо. Үүнээс гарахын тулд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх үү, эсвэл ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан Засгийн газрыг огцруулах уу? Энэ хоёрын аль нэгийг шийдэж байж УИХ цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Хэрэв хоёр талын аль нэг нь галаа зогсоохгүй хамтдаа үхье гэвэл энэ чигээрээ зүтгээд УИХ тарах гурав дахь зам бас байна. Тэр нь ч бараг дээр биз. Яахав, УИХ-ын сонгууль хугацаанаас нэг жилийн өмнө л болно. Тэглээ гээд тэнгэр нураад ирэхгүй нь лав.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • хэрүүлч өвгөн (66.181.160.39)
    УИХ-ыг тараахын зэрэгцээ бас хууль зөрчигчдийг барих хэрэгтэй. Жишээлбэл, 60 тэрбумын М. Энхболд, хөрөнгөөр тоглогч Бадамжунай ... гээд барих нь чухал биш үү дээ.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.43.213)
    Тараасан нь дээр
    2018 оны 12 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.109.143)
    Ёр нь улсын их хурлыг тараагаад нэг жилийн өмнө сонгууль явуулчих нь дээр байх монгол ардын нам ч байх байхгүйгээ шийдээд зөв хүнээрээ удирдуулаад тарж сарнисан гишүүдээ цуглуулаад нэгдмэл нэг нам болмоор юм хүрэлсүхээр тоглуулж боллоошдээ
    2018 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top