x

Ажилгүйдлийн түвшин жилийн дотор 0,3-1,4 нэгж хувиар өсчээ

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлт болох ажилгүй иргэний тоо энэ оны хоёрдугаар улиралд 2024 оны мөн үеийнхээс 16.2 мянга, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 5.5 мянга, боломжит ажиллах хүч 3.6 мянган хүнээр багасжээ. 

Ажилгүйдлийн түвшин өмнөх 4 улирлын туршид 0.3-1.4 нэгж хувиар өссөн байна.

Эдийн засгийн үндсэн салбараар авч үзвэл, нийт ажиллагчийн 49 (681.7 мянга) хувь нь үйлчилгээний, 26.7 (370.6 мянга) хувь нь хөдөө аж ахуй, 24.3 (337.8 мянга) хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт байна. Дэд салбараар харвал 178.8 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний, 116.9 мянга нь боловсруулах үйлдвэрийн, 112.6 мянга нь боловсролын салбарт ажиллаж байх юм.

Ой болон хөдөө аж ахуй, загас барилтын салбарт ажиллагчид 2024 оны мөн үеийнхээс 13.9, барилгын салбарт ажиллагч 16.6 хувиар нэмэгджээ. Боловсролын салбарт ажиллагч 14.5, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний салбарт ажиллагч 9.5 хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Ажиллагчдыг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан 366 мянга, мэргэжилтэн 232.4 мянга, худалдаа үйлчилгээний ажилтан 186.5 мянга, үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 159.6 мянга, машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч 141.3 мянга, энгийн ажил, мэргэжлийн ажилтан 122.2 мянга, менежер 92 мянга, бусад төрлийн ажил мэргэжлийн ажилтан 90.1 мянга байна.

Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтны эзлэх хувь 2.8 нэгж хувиар нэмэгджээ. Мэргэжилтний эзлэх хувь 2024 оны мөн үеийнхээс 2.8, худалдаа үйлчилгээний ажилтны эзлэх хувь 2.5 нэгж хувиар багассан нь хамгийн их өөрчлөлт  аж. 

Нийт 65.9 мянган хүн ажилгүй байна. Тэдний шалтгааныг задалж харвал 39.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 10.3 хувь жирэмсэн, хүүхэд асардаг, 8.3 хувь нь мэргэжилд тохирох ажил байхгүй, 7.4 хувь нь мэргэжил, дадлага туршлагагүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна. 

Харин боломжит ажиллах хүч 24.2 мянга байгаа юм. Түүний 18.2 хувь нь жирэмсэн, хүүхдээ асардаг, 11.7 хувь нь улирлын чанартай ажил эрхэлдэг, 10.8 хувь нь цалингаа голдог, 10.6 хувь нь өвчтөн, ахмад настныг асарсан, 9.7 хувь нь тэтгэвэрт гарсан шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцдоггүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top