Наймдугаар сарын 17-ны орой 20 цаг 20 минутын үед Дорноговь аймагт байрлах нэгэн буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй талаар дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийхэд тус буудлын өрөөнд 21-22 насны гурван залуу мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалж, хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. Ийм төрлийн зөрчил, гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор цагдаа нар үйлдэл дээр нь илрүүлэн арга хэмжээ авчээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв