Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сард нийт 246,022 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн зургаадугаар сараас 35.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эдгээр зөрчлийн 68.1 хувь нь нийслэлд, 31.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 96.7 хувийг Цагдаагийн байгууллага, үлдсэн 0.2 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар болон Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллагууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Шийтгэл оногдуулалт:
-
237,479 иргэн зөрчил гаргасан нь өмнөх сараас 34.6 хувиар буурсан
-
949 хуулийн этгээд зөрчилд холбогдсон нь 28.7 хувиар буурсан
Шийтгэл хүлээсэн иргэдийн:
-
75.9 хувь нь эрэгтэй
-
24.1 хувь нь эмэгтэй
-
61.2 хувь нь 26–45 насны хүмүүс байжээ.
Шийтгэл оногдуулсан арга хэлбэрээр:
-
95.9% буюу 228,628 зөрчилд газар дээр нь шийтгэл оногдуулсан
-
2.6% буюу 6,254 зөрчилд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн
-
0.2% буюу 591 тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан
-
1.3% буюу 2,955 тохиолдолд шүүхээс шийтгэл оногдуулсан
Зөрчлөөс үүдэлтэй хохирол:
-
5.1 тэрбум төгрөгийн хохирол учирч,
-
Үүнээс 2.7 тэрбум төгрөг буюу 54.5 хувь нь нөхөн төлөгджээ.
Өмнөх сараас буурсан зөрчил:
Зөрчил | Буурсан хувь |
---|---|
Хүний биед халдах | 16.7% |
Хүүхдийн эрх зөрчих | 12.4% |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих | 35.4% |
Гаалийн тухай хууль зөрчих | 16.1% |
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах | 13.1% |
Танхайрах | 12.4% |
Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих | 28.8% |
Татварын хууль зөрчих | 68.6% |
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар.