АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” болон “FHI 360” олон улсын байгууллагууд хамтран халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад чиглэсэн “ЕріС” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд зооноз өвчний дэгдэлтийн үед эрсдэлийн харилцаа, холбоог удирдах стратеги, техникийн зааварчилгааг орон нутагт бүрдүүлж, Зооноз өвчин судлалын төв болон холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулна.
Мөн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг тус бүрд 20 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, сорьц цуглуулах хэрэгслүүдийг олгох юм. “ЕріС” төсөл наймдугаар сарын 5-наас эхэлж, энэ оныг дуустал хэрэгжинэ.
Эх сурвалж: USAID