2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс улсын хэмжээнд эхэлж, E-Mongolia системээр дамжуулан энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Элсэлтийн цахим бүртгэлд хамрагдахын тулд эцэг эхчүүд өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулах ёстой. Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны өмнө баталгаажуулсан байх шаардлагатай бөгөөд хуурамч хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно.
Энэ бүртгэлд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхдүүд хамрагдана.
Эх сурвалж: E-Mongolia.