x

“Байгальд амьдрах арга ухаан-2025” төсөл үргэлжилж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хүүхэд багачуудад үндэсний бахархал, түүх, өв соёл, уламжлалт ёс заншил, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Байгальд амьдрах арга ухаан-2025” төсөл амжилттай үргэлжилж байна. Энэ төсөл нь зусланд амарч буй хүүхдүүдийг зөв, аюулгүй амьдрах мэдлэг, чадварт сургахаас гадна монгол ахуй, хэл соёл, гэр бүлийн хүмүүжил, монгол гэр барих ёс заншлыг таниулах сургалтуудыг багтаажээ.

Одоогоор Улаанбаатар хотын Олон Улсын “Найрамдал”, “Сансар”, “Нарс”, “English Camp”, “Dream Camp”, “Galaxy”, Баянзүрх дүүргийн “Хөдөлмөр”, “Янзага”, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг газраас 5800 гаруй хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаад байна.

“Сансар” олон улсын зуслангийн 8 дугаар ээлжид хэрэгжүүлж буй “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөрөөр сурагчид анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх, говь, цөл, уул, ой, ширэнгэн ой, гол мөрөн, цаг агаарын эрс тэс нөхцөлд хэрхэн амьд гарах талаар суралцаж байна. Мөн Монгол эр хүний ёс жудаг, эмэгтэй хүний эрхэмлэх зүйл, гэр бүлийн үнэ цэнэ, өв соёл, эх оронч үзэл, эр зоригийн талаар мэдлэг олж, улс орныхоо хөгжилд хувь хүний оролцоо ямар чухал болохыг ойлгон эх орноороо бахархах сэтгэлээ бэхжүүлж байна.

Сургалтын төгсгөлд хүүхдүүдийн сурсан мэдлэг, дадлага, ур чадварыг “Амьд үлдэх 30 минут” нэртэй буухиа тэмцээнээр шалгах бөгөөд энэ нь цэрэгжилтын тэмцээний агуулгатай ижил, хүүхдэд зориулсан цогц хэлбэрээр явагдана.

Төслийн хүрээнд цэргийн алба хаагчдын гэр бүл, тэдний хүүхдүүдийг 100 хувь үнэ төлбөргүй хамруулах эрхийн бичгээр урамшуулсан нь офицер, ахлагчдын үр хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчинд эерэгээр нөлөөлсөн онцгой арга хэмжээ болсон байна.

Эх сурвалж: Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top