x

2024-2025 оны хичээлийн жилд 3324 багшийн сул орон тоо байна

Боловсролын Ерөнхий Газраас жил бүрийн долоодугаар сард багшийн сул орон тоог БДБ-19 маягтаар нэгтгэн гаргадаг уламжлалын дагуу, 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 3324 багшийн сул орон тоо бүртгэгдээд байна. Үүнээс 1590 нь зөвхөн нийслэлд үүссэн байгаа бол цэцэрлэгийн салбарт нийт 1147 орон тоо, үүний 685 нь нийслэлд, 202 нь бүлгийн багшийн орон тоо байгаа юм.

Харин энэ жил багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 төгсөгч, мөн багшлах эрхийн сургалтанд хамрагдсан 163 хүн хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна. Сул орон тооны тоо төгсөгчдийн тооноос илүү гарч буй нь боловсролын салбарт багшийн нөөцийн архаг дутагдал үүссэнийг харуулж байна.

Сул орон тоо хамгийн өндөртэй мэргэжлүүд:

  • Бага ангийн багш: 735

  • Сургуулийн өмнөх боловсрол: 426

  • Монгол хэл, уран зохиол: 192

  • Математик: 135

  • Гадаад хэл: 143

Сул орон тоог нөхөх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

  • Шинэ төгсөгчдөд ажлын байрны мэдээллийг нээлттэй хүргэх

  • Орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах

  • Багшлах эрхийн сургалтаар шинэ боловсон хүчнийг бэлтгэх

  • Салбараа орхисон багш мэргэжилтэй иргэдийг гэрээт болон цагийн багшаар ажиллуулах

  • III, IV курсийн оюутнуудыг цалинтай дадлагаар ажиллуулах

  • Тэтгэвэрт гарсан багш нарыг хүсэлтийнх нь дагуу түр ажиллуулах

  • Сургуулийн удирдах ажилтныг мэргэжлийн чиглэлээр хичээл заалгах

Эдгээр арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын хүний нөөцийн хомсдлыг бууруулж, сургалтын чанарыг тогтвортой хадгалах зорилготой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 23 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 31 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 41 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 47 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 51 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 55 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 49 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 22 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 51 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 56 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 59 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 8 цаг 3 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 8 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 17 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 39 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 11 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 33 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 39 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 53 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 11 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top