x

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хамгааллын бодлоготой адил түвшинд авч үзэхийг салбарынхан хүслээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ТНБД Л.Мөнхзул нар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хариуцдаг ХГБХХЕГ-т ажиллаж, салбарын нөхцөл байдал, цаашдын зорилтуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтын үеэр Засгийн газрын бодлого хэрхэн хэрэгжиж буй болон хяналт үнэлгээний талаар хэрэгжүүлэгч агентлаг тайлангаа танилцуулсан юм.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан ярихдаа, "Хүний хөгжлийн суурь болох хүүхэд, гэр бүлийн хөгжлийн бодлогыг зөвхөн хамгааллын биш, хөгжлийн чиглэлд онцгойлон авч үзэх шаардлагатай. Соён гэгээрэл, дэмжлэг бүхий орчин бүрдсэн цагт залуусын төлөвшил, гэр бүлийн тогтвортой байдал нэмэгдэж, хүчирхийллийн суурь шалтгаанууд буурах болно" хэмээн онцоллоо.

Салбарын ажилтнуудын зүгээс сүүлийн үед хийгдэж буй орон тооны цомхотгол нь тус салбарт ч мөн адил хэрэгжихээр байгааг онцлон анхааруулж, энэ нь аль хэдийн ачаалал өндөртэй ажиллаж буй ажилтнуудад дарамт үүсгэж байгааг илэрхийлжээ. Тухайлбал, ХГБХХЕГ-ын харьяа 108 тусгай дугаар тасралтгүй дуудлагатай, өндөр ачаалалтай ажилладаг ч хүний нөөц хангалтгүй байгааг хэлэв.

ГБХНХ-ийн сайд Т.Аубакир уулзалтын үеэр хүүхэд, гэр бүлийн салбарын орон тоог цомхотгохгүй байх, автомашины хангалтыг сайжруулах, шаардлагатай засвар тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГБХНХЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 11 цаг 47 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 13 цаг 51 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 13 цаг 52 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 13 цаг 58 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 14 цаг 0 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 14 цаг 2 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 14 цаг 2 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 14 цаг 4 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 14 цаг 6 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 7 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 10 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 14 цаг 14 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 14 цаг 15 мин “Happy March” урамшуулал эхэллээ 17 цаг 9 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 19 цаг 19 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 19 цаг 21 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 19 цаг 22 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 19 цаг 23 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 19 цаг 26 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 19 цаг 31 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top