x

“Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд монгол, япон иргэд мод тарилаа

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара япон иргэдийн хамтаар мод тарилаа. Дэлхийн II дайны үед олзлогдон Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан япончуудын дурсгалд зориулан “Сакүра” гэр музейг  тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм.

Япон цэргүүд 1945-1947 онд Улаанбаатар хотод зам, гүүр тавихад оролцож, Их тэнгэр дэх харшийн барилга, Сонгины амралт,  Д.Сүхбаатарын талбай, Төрийн ордон, түүний хойдох 72 айлын орон сууц буюу арктай байшин, МУИС, Дуурийн театр зэрэг барилгыг барилцсаныг гэр музей дэх гэрэл зургууд харуулжээ. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан 2012 онд “Сакүра” гэр музейг байгуулсан юм.  

"Сакүра" гэр музейг санаачилсан С.Өлзийтогтох:

-“Япон хүмүүсийн бүтээн байгуулалцсан барилга, гүүр, замын дийлэнх нь одоо ч байсаар байна. Тухайн үеийн үйл явдалд оролцож байсан хүмүүсийн ярилцлагыг товч байдлаар музейдээ тавьж байгаа. Тухайлбал, Ноён Сайто гуай 1945 оны 12 дугаар сард Монголд ирж, Улаанбаатар хотын  авто засварын заводод ажиллаж байжээ. Тэрээр 1947 оны 11 сарын 19-нд бусад нөхдийн хамт эх орон руугаа буцсан тухайгаа надад ярьж байсан юм” гэв.

Өдгөө 103 настай ахмад дайчин Г.Чогсомжав гуай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас энэхүү өдөрлөгийг зорин иржээ. Тэрээр тухайн үед Дотоод явдлын яамны 9 дүгээр хэлтсийн харьяа Хамгаалах хороонд алба хаан, Японы олзлогдогсдыг харгалзаж байсан түүхээ хуваалцахдаа, “Япончууд мод бэлтгэх, барилгын суурийн шороо ухах, чулуу бутлах зэрэг ажил хийдэг байсан. Тэд бүгд өвлийн хувцасгүй, зуны хувьцастай ирцгээсэн байсан. Халуун дулаан орны хүмүүс учраас Монголд ирээд хүйтэн байна гэж хэлдэг байсан” хэмээн хуучлав.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара: 

-“Энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцох завшаан тохиосонд туйлын их баяртай байна. Ахмад дайчин Г.Чогсомжав гуай бидэнд, тухайн цаг үеийн нөхцөл байдал, япон хүнтэй ажиллах ямар байсан талаар дурслаа. Энэхүү музейг олон хүн үзэж сонирхон Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцсон япон хүмүүсийг санан дурсаж яваасай хэмээн хүсэж байна” гэв.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 19 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 27 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 37 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 43 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 47 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 51 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 45 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 18 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 47 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 52 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 55 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 59 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 4 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 13 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 35 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 7 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 28 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 34 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 49 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top