x

China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө

Нийслэлийн төв хэсэг, Сүхбаатар дүүргийн дүүргийн 9-р хороонд баригдаж буй "Ногоон нуур" хотхоны барилгын оройд тавигдсан China Aid буюу 中国援助 тэмдэглэгээ саяхнаас иргэдийн анхаарлыг татаж эхэлжээ. Уг тэмдэглэгээ нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан эмнэлэг, сургууль, барилга байгууламжууд дээр хийгддэг аж. 

БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын төвд баригдаж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц”  төслийн нээлтийг 2022 оны зургадугаар сарын 26-д хийж, нээлтийн ажиллагаанд БХБЯам, ТОСК-ийн удирдлагууд, Элчин сайд Цай Вэньруй болон төслийн гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан оролцжээ.

Ногоон нуур орчмын 4,2 га талбайд 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хороолл ын ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай яваа бөгөөд ирэх зургадугаар сарын 15-наас эхний блокуудаа үе шаттайгаар ашиглалтад оруулна. Гадна тохижилтын ажил хийгдэж дууссаны дараа буюу энэ оны долдугаар сард багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Хөрсний ус ихтэй, намгархаг учир барилга барих боломжгүйд тооцогддог байсан тухайн байршилд барилгын ажлыг эхлүүлэхийн төслийн гүйцэтгэгч нар 19 цооног өрөмдөж, хөрсний усыг шавхсан байна. Ингэснээр, манайд түгээмэл тохиолддог байруудын зоорины давхар үер, усанд автах зэрэг асуудлыг бүрэн шийджээ

Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол дотор 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 20 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 28 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 38 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 44 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 48 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 52 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 46 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 19 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 48 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 53 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 56 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 0 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 5 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 14 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 36 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 8 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 30 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 36 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 50 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 1 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top