x

Монгол Улс БНСУ-д зорчих нөхцөлд өөрчлөлт оруулахыг хүсэж байна

Гадаад харилцааны яамнаас БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, визийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр Солонгосын талд хэд хэдэн асуудлыг албан ёсоор тавьж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл гарлаа.

Тавигдаж буй гол шаардлагууд дараах байдалтай байна:

  • Виз татгалзсан тохиолдолд дахин мэдүүлэх хязгаарлалтыг цуцлах: Одоогийн байдлаар визний татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд дахин мэдүүлэх боломжгүй байгаа нь иргэдийн эрхийг хязгаарлаж байна гэж үзэж, уг заалтыг цуцлах санал гаргасан.

  • Паспортын түр буцаан авах боломж бүрдүүлэх: Визний хариу гарах хүртэл иргэд гадаад паспортоо буцаан авч чадахгүй байгаа нь олон улсад зорчих, гадаад харилцаанд оролцох боломжийг хааж байна. Иймд нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл E-Mongolia-аас гаргасан лавлагаагаар орлуулан материалыг бүрдүүлэх боломжийг нээх санал тавьжээ.

  • Цахим виз олголт нэвтрүүлэх: Виз мэдүүлгийн үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд онлайнаар виз олгох зохицуулалт хийж өгөхийг хүссэн байна.

  • Эмчилгээний зорилгоор зорчих иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх: Богино хугацаанд буюу 30 хүртэл хоног БНСУ-д зорчих шаардлагатай байгаа өвчтөн, асран хамгаалагчдад визгүй зорчих боломжийг нээх, мөн нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн удирдлагад олон удаагийн виз олгох хамрах хүрээг тэлэх саналыг хүргүүлжээ.

  • Хил дээрх харьцааг сайжруулах: Хэдийгээр хүчинтэй визтэй байлаа ч, БНСУ-ын хилийн алба монгол иргэдийг үндэслэлгүйгээр саатуулж, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, хувийн мэдээлэлд халдаж, улмаар албадан буцааж байгаа явдлыг зогсоохыг шаардаж байна.

Нэмэлт арга хэмжээ:

БНСУ-ын хил дээр хүчинтэй визтэй иргэдийг буцаах, үндэслэлгүй саатуулах асуудлыг таслан зогсоох зорилгоор Инчеоны олон улсын нисэх буудалд Монгол Улсаас суугаа ЭСЯ-ны нэг дипломат ажилтныг байнгын үндсэн дээр ажиллуулж эхэлсэн байна.

Эдгээр саналуудыг Гадаад харилцааны яам Солонгосын талтай яриа хэлэлцээрийн хүрээнд уламжилж, Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top