x

Тээврийн хэрэгслийн татварын хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ

Монгол Улсад автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа, зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх хуультай. Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлах хүртэл арга хэмжээ авдаг. Тээврийн хэрэгслийн татварын тухай хуулийн хэрэгжилт, одоогийн байдал болон иргэд хэрхэн татвараа төлөх талаар Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.Батням мэдээлэл өглөө.

2025 онд шинэчилсэн татварын зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байгаа нь төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгааг илтгэж байна. Харин 100,000 гаруй иргэн одоогоор татвараа төлөөгүй байгаа аж.

Татвараа хэрхэн төлөх вэ?
Иргэд дараах цахим болон уламжлалт сувгаар татвараа төлөх боломжтой:

  • Цахимаар:

    • И-Монголиа

    • Gereg kiosk

    • smartcar.mn

    • autobox.mn

    • etax, Ebarimt

    • Арилжааны банкуудын аппликэйшн

  • Банкны салбарууд:
    Шууд очиж биечлэн төлбөр хийх боломжтой.

Хуулийн хугацаа дуусахад ойртоод байна
Хувь хүн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөх үүрэгтэй бол, аж ахуйн нэгж байгууллагууд улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор тэнцүү хэмжээгээр хуваан төлөх ёстой. Автотээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн тохиолдолд дараагийн улирлаас эхлэн татварын үүрэг дуусгавар болдог.

Төлөөгүй бол ямар хариуцлага хүлээх вэ?
Хугацаандаа төлөөгүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд эрх нь хязгаарлагдах эрсдэл үүснэ. Мөн тухайн оны зургаадугаар сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн татварыг тухайн жилдээ үлдсэн хугацааны хэмжээнд тооцон төлнө.

Иргэдийн анхаарах ёстой гол зүйл бол хугацаандаа татвараа төлж, замын хөдөлгөөнд оролцох эрхээ баталгаажуулах явдал юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 9 цаг 18 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 9 цаг 26 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 9 цаг 36 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 9 цаг 42 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 9 цаг 46 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 9 цаг 50 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 10 цаг 44 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 12 цаг 17 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 12 цаг 46 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 12 цаг 51 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 12 цаг 54 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 12 цаг 58 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 3 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 12 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 14 цаг 34 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 15 цаг 27 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 15 цаг 33 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 15 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 15 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top