x

“Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

Энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Илүү их уншья” уриатай 37 дахь удаагийн “Номын баяр”-ыг жанжин Д.Сүхбаатарын талбайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өргөн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаргуудад Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-ийг тэмдэглэдэг бөгөөд уг баяр нь ном унших соёл, хандлагыг төлөвшүүлэх, уншлагыг дэмжих, бүтээлч туурвигчдыг алдаршуулах зорилготой юм.

Баярын хүрээнд:

  • Монголын болон дэлхийн шилдэг ном, бүтээлийн худалдаа

  • Шинэ номын нээлт, зохиолч-уншигчийн уулзалт

  • Гадаад, дотоодын хэвлэлийн газар, номын маркетинг, борлуулалтын уулзалт

  • “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга

  • Хүүхдэд зориулсан хөтөлбөрүүд зэрэг олон талт арга хэмжээ болох юм.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаагийн баярт “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцохоор төлөвлөжээ. Алтайн өвөр говьд 50 орчим тоо толгой үлдээд буй мазаалайг хамгаалах, олон нийтэд мэдлэг мэдээлэл түгээх зорилготой уг оролцооны хүрээнд мөн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг түгээнэ.

Баярын үеэр:

  • НЗДТГ-аас “Номын грант” нэртэй 3 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Шагнал нь хүүхэд, залуусын уншлагыг дэмжсэн бүтээл, хотын хөгжлийг зорилсон зохиолуудыг үнэлэхэд чиглэж байна.

  • “Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг уншигч”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг номын сан”, “Д.Нацагдорж тэмдэгтэн хүүхдүүд” зэрэг олон номинацид шалгаруулалт хийнэ.

  • Хүүхдүүдийн дунд номын тэмдэглэл хөтлөх, зурагт хуудас болон подкаст бэлтгэх, уншлагын аянд оролцох зэрэг уралдаан зарлаж, шалгарсан оролцогчдыг шагнах юм.

Жил бүрийн “Номын баяр” уншигчдын тоо, оролцогчдын цар хүрээгээрээ тэлж ирсэн бөгөөд дунджаар 300,000 гаруй уншигч, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог байна. Энэ удаад ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолчид, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирнэ.

“Номын баяр”-ыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада...
Top