x

Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна

2025 оны тавдугаар сарын 15-ны Пүрэв гарагт Улаанбаатар хот болон орон нутагт дараах үйл явдлууд болох хуваарьтай байна. Зарим арга хэмжээ нийтийн хүртээлтэй байгааг анхаарна уу.

Өглөөний 09:00 цагт онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад зориулсан кибер аюулгүй байдлын сургалт МҮХАҮТ-д эхэлнэ. Энэхүү сургалт нь төр, хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд нэн чухал ач холбогдолтой. Холбоо барих утас: 88813754.

11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Ажилтай өрх — Аз жаргалтай гэр бүл” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдах бөгөөд ажил эрхлэлт, нийгмийн халамжийн талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм.

11:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэвсэгт хүчний алба хаагчдад цэргийн одон медаль гардуулна.

Мөн өнөө орой “BEST OF KHUSUGTUN” пянзны нээлтийн тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм. Хөгжим сонирхогчдын хувьд онцлох арга хэмжээ болж байна.

Түүнчлэн “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилж байгаа бөгөөд энэ нь зургадугаар сарын 1-нийг дуустал нээлттэй байх юм.

Мод үржүүлэг, ойжуулалтын салбарт ажиллагсдын хувьд онцлог үйл ажиллагаа болж буй “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа “IC Park”-т үргэлжилж байна. Энэ үзэсгэлэн 60 хоногийн турш зохион байгуулагдах ба байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.

Орон нутагт:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бүх нийтийн мод тарих ажил явагдана. Мөн тус аймгийн Нийтийн номын сан Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд “Мийм бүтээх” цахим уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.

Хилийн чанадад:
АНЭУ-ын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатарчид оролцож байна. Уг тэмцээн тавдугаар сарын 6-16-нд үргэлжлэх юм.

Мөн Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн тавдугаар сарын турш үргэлжилж, зургадугаар сарын 22-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 5 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 13 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 23 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 29 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 33 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 37 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 31 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 4 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 33 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 38 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 41 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 45 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 50 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 59 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 21 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 52 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 14 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 20 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 35 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top