x

Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай

Жолооны үнэмлэх захиалахын тулд заавал олон хоног дугаарлаж, төрийн байгууллагаар явах шаардлагагүй болсон. Цахим хөгжил хурдацтай хөгжиж буй энэ үед E-Mongolia системээр дамжуулан жолооны үнэмлэхээ захиалах боломжтой бөгөөд гар утас, интернэт холболт байхад л хангалттай.

E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой үйлчилгээ:

  1. Шинээр жолооны үнэмлэх захиалах:
    • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэн E-Mongolia системээр үнэмлэхээ захиалах боломжтой.
    • Үүний тулд авто сургуульдаа үнэлгээний хуудас, фото зураг зэргийг урьдчилан хүлээлгэн өгсөн байх шаардлагатай.
    • Мэдээлэл “Баталгаажсан” төлөвт шилжсэн тохиолдолд цахим захиалга хийх боломжтой болно.
  2. Нөхөн авах, хугацаа сунгах, хаясан бол дахин захиалах:
    • Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн эсвэл хугацаа дууссан бол E-Mongolia-аар шууд захиалж болно.
  3. Мэдээлэл зөрүүтэй үнэмлэхийг засаж, дахин хэвлүүлэх:
    • Хэрэв таны жолооны үнэмлэх дээр овог, нэр, регистрийн дугаар, цусны бүлэг зэрэг хувийн мэдээлэл зөрүүтэй бол дахин захиалахдаа холбогдох талбарыг засаж, шинэчилсэн үнэмлэхээ захиалж болно.

Захиалсан үнэмлэх хэр удаж хэвлэгдэн гарах вэ?

  • Цахимаар жолооны үнэмлэхээ захиалсны дараа таны үнэмлэх 3–5 хоногийн дотор хэвлэгдэнэ.
  • Дараа нь “Монгол шуудан” ХХК-аар дамжин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хүргэгдэнэ.
  • Та 5–10 хоногийн дотор үнэмлэхээ хүлээн авах боломжтой.

Цахимаар захиалах:

  • E-Mongolia системд бүртгэлээр нэвтэрч “Үйлчилгээнүүд” цэсээс “Жолоодох эрхийн үнэмлэх захиалах” үйлчилгээг сонгоно.
  • Гарч ирсэн мэдээллийн талбарыг үнэн зөв бөглөж захиалгаа баталгаажуулна.

Биеэр очиж захиалах:

  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн аль нэг салбарт хандаж, шаардлагатай бичиг баримттай очин жолооны үнэмлэхээ захиална.

Анхаарах зүйлс:

  • Хувийн мэдээлэл (овог, нэр, регистр, цусны бүлэг) зөрүүтэй бол E-Mongolia-оор захиалга өгөх боломжгүй. Ийм тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвд биечлэн очиж захиална.
  • Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж буй мөн жолоодох эрх нь хасагдсан, хязгаарлагдсан иргэд захиалах боломжгүй байна.

Хэдхэн хормын дотор цахимаар жолооны үнэмлэхээ захиалаад цагаа хэмнээрэй!
Цахимаар шийдэж цагаа хэмнэе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 3 цаг 3 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 3 цаг 3 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 3 цаг 5 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 3 цаг 6 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 3 цаг 7 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 3 цаг 9 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 3 цаг 10 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 6 цаг 10 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 6 цаг 10 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 6 цаг 11 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 8 цаг 9 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 8 цаг 11 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 8 цаг 13 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 8 цаг 13 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 8 цаг 14 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 8 цаг 15 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 8 цаг 23 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 9 цаг 53 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 9 цаг 54 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 9 цаг 56 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top