x

Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан хөрөнгө оруулалттай МДМ ампул фарм ХХК нь туншилтай эмийн үйлдвэрлэлд 33 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадал (Korean GMP)-ын шаардлагыг бүрэн хангасан дотоодын “туншилтай эм”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. 

Энэхүү туншилтай эмийн үйлдвэрийн төслийг анх 2022 онд Монголын эм үйлдвэрлэл, хангамжийн тэргүүлэгч байгууллагуудын нэг Мөнхийн тун ХХК санаачилж, 2024 онд эм хангамжийн ууган байгууллага болох Монгол Эм Импекс Концерн ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Dongkoo Bio&Pharma Co.,Ltd-тай хамтран МДМ ампул фарм ХХК-ийг үүсгэн байгуулж төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр өнөөдөр ашиглалтад оруулж байгаа аж.

МДМ ампул фарм ХХК-ийн туншилтай эмийн үйлдвэр нь эмийн импортын хамаарлыг бууруулж, хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эх орондоо үйлдвэрлэсэн чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилготой.

Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор МДМ ампул фарм ХХК нь жилд дундажаар 20 гаруй нэр төрлийн 60 сая ширхэг туншилтай эм үйлдвэрлэж хүчин чадалтай. Ингэснээр дотоодын зах зээлийн 20 орчим хувийг хангах боломжтой ба хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 15-20 хувь хямд үнээр хүргэх ач холбогдолтой.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан Эм зүйн салбарын үзүүлэлт-2023 мэдээлэлд тухайн онд нийт 528.2 тэрбум төгрөгийн эмийг импортоор оруулж ирсэн байна.

Эм үйлдвэрлэлийн салбарт 110 шинэ ажлын байр бий болгож, ажиллах хүчийг олон улсад туршлага судалж, мэргэших боломжоор хангахаас гадна БНСУ, БНХАУ, ХБНГУ, Канад зэрэг улсаас олон улсын туршлагатай мэргэжилтнүүд тус үйлдвэрт ажиллаж, эм зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Цаашид экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулж, олон улсын зах зээлд гарах томоохон зорилттой тул үйлдвэрийг эмийн хатуу зохицуулалттай улсуудын нэг болох БНСУ-ын эм үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахаас гадна, эмийн өндөр чанартай технологийг сонгож оновчтой нэвтрүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

МДМ ампул фарм ХХК нь үйлдвэрлэлдээ хаягдал ус, уурын эргэн ашиглалт болон эрчим хүчний хэмнэлтэд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж байгальд ээлтэй үйлдвэрлэлийн шинэ жишгийг бий болгохыг зорьсноороо мөн онцлог аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top