x

Авлигатай тэмцэх газар ашиг сонирхлын зөрчилтэй 743 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 743 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 397 мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Үлдсэн 346 нэр дэвшигчийн мэдүүлэг одоогоор хяналтын шатанд үргэлжилж байна.

Шалгалтын явцад Төв аймгийн Цагдаагийн газар, Соёл, урлагийн газрын албан тушаалд нэр дэвшсэн зарим иргэдийн хувьд тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдож, холбогдох хариуг албан ёсоор хүргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 24-г хянан шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” зэрэг байгууллагын зарим албан тушаалтан Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хуулийн хэрэгжилтийг хангах талаар албан бичиг хүргүүлжээ.

Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд гурван албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар нэр бүхий мэдүүлэг гаргагчид гэр бүлийн гишүүдийн татвар ногдуулах 1.7 тэрбум төгрөгийн орлогоо үнэн зөв тайлагнаагүй байх магадлалтай нөхцөл байдал илэрч, асуудлыг Татварын ерөнхий газарт шилжүүлсэн. Үүний үр дүнд нийт 198.1 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГЕГ: Импортын цэцэг лабораторийн шинжилгээнд хамрагдаж, хилээр нэвтэрдэг 8 мин 660 МВт-ын цахилгаан станцын нүүрс худалдан авах санамж бичиг байгууллаа 18 мин Японд iPS эсээр Паркинсоныг эмчлэх бэлдмэлийг дэлхийд анх удаа зөвшөөрлөө 21 мин Гуравдугаар сарын 6-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 22 мин Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна 30 мин Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг өргөтгөхөд Дэлхийн банк хамтран ажиллахад бэлэн байна 35 мин Netflix Бен Аффлекийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны компанийг худалдаж авлаа 36 мин Хятад улс тэрбумтнуудын тоогоор дэлхийд дахин тэргүүллээ 2 цаг 39 мин Монгол, Финландын Засгийн газар хоорондын комисс Хельсинкид хуралдлаа 2 цаг 45 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14311 болж нэмэгдлээ 2 цаг 46 мин Насанд хүрээгүй хүүхдэд суррон унуулахгүй байхыг уриаллаа 2 цаг 48 мин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны өвдөлт намдаах шинэ эмчилгээ нэвтрүүллээ 2 цаг 48 мин В.Зеленский: "Дружба" хоолойг засварлахад сар хагасын хугацаа шаардлагатай 3 цаг 22 мин Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 4 цаг 24 мин ОБЕГ: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 4 цаг 26 мин Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлыг хэлэлцлээ 4 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, цас орохгүй 5 цаг 1 мин Ираны нөхцөл байдал хурцадаж, АНУ, Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 5 цаг 2 мин 2026 оныг "Хүүхэд, гэр бүлийг хөгжлийг дэмжих жил" болгон зарлалаа 5 цаг 2 мин Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 20 цаг 0 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top