x

Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөнд сувилагчид, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчид өргөнөөр оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөнд оролцож, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээж илааршуулах, сэргээн засах үйл хэрэгт сувилагчдын үүрэг, хариуцлага нэн чухал болохыг онцлон тэмдэглээд, Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагч бэлтгэхэд онцгой анхаарч буйг дурдлаа. Сүүлийн жилүүдэд сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмэгдүүлж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлсэн талаар мэдээлэв. Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төв байгуулах гэж буйг дуулгалаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байгааг онцлон дурдав.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд төрийн бодлого чиглэх ёстойг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлдэг. Гэвч 1000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас хоёр гаруй дахин бага үзүүлэлт юм. Мөн сүүлийн дөрвөн жилд бэлтгэгдсэн сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэсэн статистик тоо баримт байна.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэлүүд сонсгогдож, “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 1 цаг 9 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 1 цаг 9 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 1 цаг 10 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 1 цаг 26 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 1 цаг 32 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 59 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 1 цаг 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 0 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 2 цаг 2 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 2 цаг 3 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 2 цаг 48 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 2 цаг 48 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 2 цаг 48 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 53 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 53 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 2 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 55 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 2 цаг 56 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 2 цаг 56 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 15 цаг 17 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top