x

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өглөөний 9:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа-2025” зөвлөгөөн Төрийн ордонд эхэлнэ. Үүний хүрээнд 11:30 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр очиж, “Сувилахуйн сургалт” төвийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцоно.

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож буй тул эрүүл мэндийн салбарынхны үйл ажиллагаа онцгой анхаарал татаж байна.

Д.Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бол Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Үндэсний бичиг-Өв соёл” тусгай үзэсгэлэн тавдугаар сарын 12-ныг хүртэл дэлгэгдэнэ.

Мөн Чингис хаан Үндэсний музейд “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

Цэцэрлэгжүүлэлтийн салбартай холбоотойгоор Яармаг дахь IC Park-т Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос 60 хоногийн турш “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь зургадугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ.

Орон нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдаан зарласан бөгөөд энэ уралдаан тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Монголын шатарчид оролцож байна.

Мөн Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн зургадугаар сарын 22-ныг хүртэл олон улсын үзэгчдэд дэлгэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УДЭТ "Мастер, Маргарита хоёр" жүжгийг 2027 онд тайзнаа амилуулна 1 цаг 10 мин Соёлын үнэт өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажлын хэсэг Францад ажиллажээ 1 цаг 10 мин “Бавариа” баг Германы аварга шалгаруулах тэмцээнд 35 дахь удаагаа түрүүллээ 1 цаг 11 мин Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэд сөхөрсөөр… 1 цаг 27 мин Г.Ишхүү: З.Энхболдыг ялласан нь шүүгч нарт нөлөөлсөн төрийн тэргүүний ажиллагаа гэж үзэж байна 1 цаг 33 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 0 мин Иран улс заналхийлэл дор АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ 2 цаг 0 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 1 мин Сэлэнгэ аймагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэгдсэн жишиг цэс нэвтрүүлнэ 2 цаг 3 мин Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ 2 цаг 4 мин Арина Соболенко, Карлос Алькарас нар "Лауреус" шагналын шилдгээр тодорлоо 2 цаг 49 мин АНУ-ын төлөөлөгчид Ирантай хэлэлцээ хийхээр Пакистаныг зорилоо 2 цаг 49 мин "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг болно 2 цаг 50 мин AI-тай чаталсан түүх шүүхэд таны эсрэг баримт болох эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 54 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 2 цаг 54 мин Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо 2 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзлаа 2 цаг 56 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 8 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй олгоно 2 цаг 57 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна 2 цаг 57 мин Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирыг сурталчлах өдөрлөг боллоо 15 цаг 18 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр...
Top