x

ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг (ТҮЦ) нүүлгэн шилжүүлж байгаа нь зарим иргэдийн зүгээс хүний эрх зөрчигдөж байна хэмээн үзэх шалтгаан болж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол ирүүлжээ.

Эдгээр гомдлын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 2025 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөлтэй дөрвөн удаа уулзсан байна. Тэрбээр нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаас гадна, эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй тогтмол уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгааг онцоллоо.

Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй сонсох зорилгоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, гомдол гаргасан иргэн бүртэй ганцаарчлан уулзаж, тухайн хүний нөхцөл байдлыг тодруулан бусад боломжит хувилбаруудыг танилцуулж байгаа аж. Цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үйл явцад хүний эрхийг дээдэлж, хуульд нийцүүлэн ажиллах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй уулзалтын үеэр ХЭҮК-ын зүгээс нийслэл, дүүргийн удирдлагуудтай өмнө нь санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулсан байна. Комиссоос хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдийн гомдлыг үргэлжлүүлэн шалгаж, дүгнэлт гаргах ажлыг явуулж байгааг тайлбарлажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top