x

Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай

Иргэд бид бүхэнд тодорхой шалтгааны улмаас баримт бичгээ нотариатаар баталгаажуулахаас эхлээд тухайн баримтыг байнгын хадгалах, хэрэгтэй үед заримдаа хаяж гээх тохиолдол гардаг байсан. Харин нотариаттай холбоотой үйлчилгээнүүд цахимд шилжсэнээр баталгаажсан баримт бичгээ шууд цахимаар харах, татаж авах, илгээх боломж бүрдсэн. Гэхдээ иргэдийн хувьд мэдлэг, мэдээллээ хангалттай хэмжээнд авч чадаагүйгээс шалтгаалан биечлэн лавлагаа тодорхойлолт авах тохиолдол хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор “И-Монгол академи” УТҮГ, Монголын нотариатчдын танхимтай цаашид цахимжсан үйлчилгээнүүдийг иргэдэд сурталчлах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан уулзалтыг зохион байгуулсан юм.

Нотариаттай холбоотой эдгээр үйлчилгээнүүд нь хөрөнгө, эрх мэдэл, үүрэг хариуцлага хуваалцаж буй хүн бүрд хэрэг болдог.

E-Mongolia системээс шууд авч болох үйлчилгээнүүд:

  • Нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн архивын хуулбар авах
  • Нотариатын үйлдэл гэрчлүүлсэн эсэх лавлагаа
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээний лавлагаа
  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа
  • Хилийн чанадад үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа зэрэг багтаж байна

Нотариатын үйлчилгээ юунд хэрэгтэй вэ?

  1. Иргэд
    • Хувийн өмчөө (газар, байшин, машин) зарж, шилжүүлэхэд;
    • Итгэмжлэл хийхдээ (өөр хүнээр төлөөлүүлэхдээ);
    • Гэр бүл салалт, гэрлэлт батлах зэрэг эрх зүйн харилцаанд;
    • Өв залгамжлалтай холбоотой асуудал шийдвэрлэхдээ;
    • Гадаадад сурах, ажиллахдаа бичиг баримтаа баталгаажуулахдаа;
  2. Бизнес эрхлэгч (ААН, компаниуд)
    • Гэрээ хэлцэл байгуулахдаа;
    • Үйл ажиллагаагаа хууль ёсны болгоход (түрээс, хамтын ажиллагааны гэрээ г.м.)
    • Баримт бичиг, итгэмжлэл, төлөөлөх эрхээ баталгаажуулахдаа;
  3. Гадаадад зорчих, амьдрах
    • Диплом, төрсний гэрчилгээ зэрэг баримтыг олон улсад хүчинтэй болгохдоо;
    • Орчуулсан бичиг баримтаа баталгаажуулахдаа;

Иргэн, хуулийн этгээд нь 2022 оны 01 сараас өмнө нотариатчаар гэрчлүүлсэн баримтын талаарх мэдээллийг 11354302 дугаарын утсаар лавлах, итгэмжлэл гэрчилсэн нотариатчийн нэрийг мэдэж байгаа тохиолдолд Монголын Нотариатчдын танхимын notary.mn цахим хуудаснаас тухайн нотариатчийн архивын баримт хаана хадгалагдаж байгаа тухай мэдээлэл авах боломжтой. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 35 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 43 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 53 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 59 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 3 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 7 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 1 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 34 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 3 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 8 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 11 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 15 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 20 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 29 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 51 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 23 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 44 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 50 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 5 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 16 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top