x

Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой

Иргэд E-Mongolia, E-Business системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 16 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.

Үйлчилгээний жагсаалт

1

Газар барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа

2

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа

3

Нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолт

4

Нийслэлд газар өмчилж авсан эсэх тухай лавлагаа

5

Газар эзэмших эрхийн лавлагаа

6

Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт

7

Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа

8

Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа

9

Хүн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа

10

Газрын төлбөр тооцоо нийлсэн акт

11

Кадастрын зураг хэвлэж авах

12

Газар олголтын баримтын хуулбар

13

Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх

14

Архитектур төлөвлөлтийн даалгавар авах

15

Авто замд орц, гарц, нийтийн эзэмшлийн талбайд зогсоолын талбай шинээр гаргах

16

Газрын төлбөр, татварын талаарх лавлагаа авах

     

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг болон хянан баталгаа зэрэг баримт бичигт 8–10 төрийн албан хаагчийн гарын үсэг шаардлагатай байсан бол дээрх үйлчилгээнүүд цахимжсанаар газар эзэмших, ашиглах үйл явцыг хялбаршуулж, төрийн байгууллагын шат дамжлагыг багасган, иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, төрийн байгууллага хооронд газартай холбоотой мэдээлэл солилцох үйл ажиллагааг цаасаар бус цахимаар бүрдүүлэх, солилцох, баталгаажуулах гэх мэт боломжууд бүрдсээр байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээг илүү хялбар, иргэдэд ойр, хүртээмжтэй байлгах тал дээр илүү анхаарч E-Mongolia системд цахимжсан байгаа үйлчилгээнүүдийн талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэхээр  “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт /2025.05.07/ зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, иргэд олон нийтэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ.

Цаашид бусад төрийн байгууллагатай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийж буй уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулсаар байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 15 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 23 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 45 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 51 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top