x

Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль, журмын дагуу төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлдэг.

Сүүлийн үед манай байгууллага болон албан хаагчдын нэрийг барьж, ТОСК-ийн байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна гэх залилан эрчимжиж, олон хүн хохирогч болж байгаа тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

“Солонго 1, 2” төсөл нь 2027 он хүртэл хэрэгжинэ. Эхний ээлжийн 13 блок 980 айлын орон сууцыг 2025 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газрын тогтоол гарсны дараа албан ёсоор захиалга авах юм. Тухайн үед энэ талаарх мэдээллийг байгууллагын цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах учир иргэд та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч, сонор сэрэмжтэй байж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлээрэй.

Бид төсөл хөтөлбөр, орон сууцтай холбоотой мэдээллээ www.tosk.gov.mn албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай бол 7288-7788 дугаарын утсаар холбогдох боломжтой.  

Байгууллагын нэр хүндэд халдаж, иргэдийг хохироож байгаа энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаар тухай бүрд нь шалгуулж байгаа билээ.  

“ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 9 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 42 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 35 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 9 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 38 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 43 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 46 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 50 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 55 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 4 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 26 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 57 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 19 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 25 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 40 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 51 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top