x

НҮБ-ын суурин төлөөлөгч Дундговьд ажиллаж, цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааг хэлэлцэв

НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Яап ван Хейрдэн энэ сарын 3-4-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, тус бүс нутагт хэрэгжиж буй хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны чиглэлийн төслүүдтэй танилцлаа. Түүнтэй хамт НҮБ-ын Суурин зохицуулалтын газрын мэдээлэл харилцааны ажилтан Д.Соёлмаа болон ГХЯ-ны төлөөлөгч С.Саруул-Ухаан ажилласан юм.

Аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун тэргүүтэй удирдлагуудтай уулзах үеэр НҮБ-ын зүгээс хэрэгжүүлсэн “Ид шидийн орон Дундговь” хүүхдийн хөгжил хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцаж, ЮНИДО-гийн дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн төслүүдийн үр дүнг хэлэлцэв. Мөн суурин төлөөлөгч гэр бүлийн хамтаар Гуяаны төгөлд мод тарьсан нь байгаль орчныг хамгаалах үйлсэд бэлгэдэлтэй үйлдэл болжээ.

Засаг дарга С.Мөнхчулуун уулзалтын үеэр НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжсэн олон төслийн үр дүнг онцолж, цөлжилтийг сааруулах, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Яап ван Хейрдэн энэ чиглэлд НҮБ дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Энэхүү айлчлалын үр дүнд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан “Залуу малчдын чуулга уулзалт”-ыг 2025 оны зургадугаар сарын 16, 17-нд Дундговь аймагт зохион байгуулахаар болсон тухай тус аймгийн ЗДТГ мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 12 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 20 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 30 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 36 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 11 цаг 40 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 11 цаг 44 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 38 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 11 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 14 цаг 40 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 14 цаг 45 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 14 цаг 48 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 14 цаг 52 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 15 цаг 57 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 6 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 28 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 16 цаг 59 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 21 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 27 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 17 цаг 42 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 17 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top