x

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан "Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулснаар тээвэр логистикийн өртгийг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулах, терминалаар үйлчлүүлэх компани бүрийн буюу нэгжид ногдох зардлыг багасгана. Нэгдсэн төвийг байгуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож байна. Тээвэр логистикийн нэгдсэн төвийн үр өгөөж нь зөвхөн Улаанбаатар хотод ирж байгаа импорт, экспортын асуудал ч биш, Монгол Улсын тээвэр логистикийн коридорыг хамаарах чухал шийдэл мөн" гэдгийг хэллээ. 

Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд "Өнөөдөр Улаанбаатар хотод тээврийн 10 терминал байна. Гэтэл Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тээвэр логистикийн асуудлууд тулгамдах болсон. Олон улсын жишгээр Улаанбаатар хотоо хөгжүүлэх тээвэр логистикийн системийг 400 га талбайд байгуулахад бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллахад бэлэн байна" гэлээ.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ерөнхийлөгч С.Ганболд "Улаанбаатар хотод өнөөдөр тээвэр логистикийн нэгдсэн төв, нэгдсэн агуулах байхгүй. Нэгдсэн тээвэр логистикийн төвтэй болох нь бидний мөрөөдөл байсан. Цаашдаа ч энэхүү бүтээн байгуулалтын ажилд санал хүсэлтээ илэрхийлээд явна. Улаанбаатар хотын тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр үр өгөөжөө өгнө. Бусад улс оронд ч гэсэн хотоос гадагш терминалаа шийдсэн байдаг" гэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 11 цаг 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 11 цаг 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 11 цаг 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 11 цаг 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 12 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 12 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 12 цаг 57 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 14 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 15 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 15 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 15 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 16 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 16 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 16 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 17 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 17 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 18 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 18 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top