x

Хоморголон устгалт шагнагдав

© AP Photo / Evan Vucci

"Хайят Тахрир аш-Шам"*   бүлэглэл Сирийг  эзэлсэн нь Байдены засаг захиргааны зохицуулалтай байсан гэж Ливаны Al Mayadeen сонин бичжээ. Энэ наймаа нь Газын зурваст явуулсан хоморголон устгалынхаа дараа хүлээж байснаас  илүү том өгөөмөр шагналыг Израильд олголоо гэж  өгүүллийг зохиогч тэмдэглэжээ.

Тоймч Тим Андерсон (Tim Anderson)

Израиль Ливаны хооронд гал зогсоох  тохиролцоо хэрэгжиж эхлээд хэдхэн цаг өнгөрсний дараа "Хайят Тахрир аш-Шам" зэвсэгт бүлэглэл АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирид хяналтаа тогтоов. Үнэн хэрэгтээ  Ливаны өмнөд нутагт “Хезболлах”  бүлэглэлтэй хийсэн дайндаа  ямар ч амжилт ололгүйгээр израильчууд ухарсан юм. Тэгээд л цэргийн гэмт хэрэгтэн  Беньямин Нетаньяху харцаа Сири  рүү чиглүүлэн  хамаг уур уцаараа Ерөнхийлөгч [одоо асан] Башар Асад руу чиглэн "тэр галаар тоглож байна" гэсэн  билээ.

Израильчууд  эртнээс Сирид цохилт өгч, тусгаар тогтносон улс орныг Иран-Ливаны  хоорондын чухал  холбоос; палестины  мөн ливаны  эсэргүүцлийг материалиар хангах гол суваг гэж үзээд устгах сонирхолтой байсан юм.

НАТО-гийн саммит дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ, Сирийн гол хамсаатнууд Орос, Иран, Хезболлах  “бүгд л  өөрсдийн асуудалд баригдсан” байсан. Түүнийг  нь АНУ, Израиль мөн Турк шигээр "Хайят Тахрир аш-Шам“  ашиглаж чадлаа гэсэн байв.

"Хайят Тахрир аш-Шам"-ын  довтолгоо нь Байдены засаг захиргаа, Турк, Израильтай тохиролцон зохицуулагдсан байсан гэж палестины сэтгүүлч Саид Ариката хэлэв. Тэр нь “америкийн хүсэл харцын” хүрээн дэх “америк-израилийн онцгой төлөвлөгөөний  үр дүн” боллоо.  Ливан дахь гал зогсоох  гэрээнд гарын үсэг  зурсны хоёр дахь өдөр нь  энэ  хэрэг явдал эхэлсэн хэмээн  сэтгүүлч  онцлов. Довтолгоо нь “Израиль “Хезболлахыг ялах  чадваргүй байсны  байсны  үр дүн. “Бүс нутаг дахь Иран ба түүний холбоотнууд тухайлбал, найман жилийн өмнө  Алеппод хяналтаа тогтоож байсан Сирийн армийг ялах оролдлого”. Тэр төлөвлөгөө нь  асар их амжилттай хэрэгжлээ.

Ээлж дараалан Алеппо, Хама, Хомс, Дамаск  хотыг өгч байсан Сирийн армийн эрчимтэйгээр ялснаар засгийн эрхийг авч, бараг цусгүй төрийн эргэлт боллоо. Туркийн дэмжсэн  цөмрөлтөд  ямар нэгэн бодит эсэргүүцэл байсангүй. Эрдоганы хамсаатнууд нь  "Мусульман-ахан дүүс” мөн "Хайят Тахрир аш-Шам"-ыг эртнээс санхүүгээр дэмжиж ирсэн Катар юм.

Ерөнхийлөгч Асад, түүний гэр бүл улсаасаа зугтан гарав (Орост),  харин ерөнхий сайд Мухаммед Гази аль-Жалали "Хайят Тахрир аш-Шам"-д дагаар оров. “Босогчдын” лидер Мухаммед аль-Жулани "шийтгэл харгислал хийгдэхгүй, олон нийтийн  байр суурь хэвээр үлдэнэ" гэх мэтийн хэд хэдэн тайвшруулсан мэдэгдэл хийлээ. Гэхдээ  энэ бүлэглэлийн цуст, хэт даварсан түүхийг мартах ёсгүй.

Амьдралыг аврах ямар нэгэн тохиролцоо хийгдсэн байж магадгүй. Харин энэ талаар тодорхой  зүйл байхгүй. Хэн үүнээс хожив гэдгийг бид мэднэ. Израильчууд хүлээгдэж байснаасаа илүү шагнал авлаа. Иран ба Палестин, Ливаны эсэргүүцлийн гол холбоосыг зайлууллаа. Ливаны өмнөд нутагт ялагдсан, Газын зурваст хоморголон устгал хийснийхээ шагналыг Нетаньяху бүрэн дүүрэн авлаа.

"Хайят Тахрир аш-Шам"-ыг (өмнөх нэр нь "Жебхат ан-Нусра", Сири дэх "Аль-Каида") АНУ, НАТО-гийн бусад орнууд, нэн ялангуяа цэрэг нь хэдэн жилийн турш  Сирийн хойд нутагт байрлаж байгаа Эрдагоны удирдсан Турк нууцаар дэмжиж ирсэн. Англи-америкийн улс орнууд, тэдний холбоотнуудын “алан хядагч бүлэг” гэж тооцдог ХАМАС, "Палестины исламын жихад", "Хезболлах" зэргийн эсэргүүцлийн бүлгээс  ялгаатай нь "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэл нь НҮБ-ын Аюулгүй  зөвлөлийн хориотой. АНУ ба тэдний бууны ноход, Америкийн ба олон улсын   хуулиар “террорист” гэж тооцдог  бүлэглэлийн толгойлсон “засгийн газрыг” хэрхэн хүлээн зөвшөөрөх гэж байгаа нь тодорхойгүй. Цэргийн талаасаа  одоо хүртэл Сирийн  нутгийг эзэлж байгаа Турк, Израиль, АНУ  гуравын дэмжлэг "Хайят Тахрир аш-Шам"-д  бас байгаа.

"Хайят Тахрир аш-Шам" (ихэнх нь сири хүмүүс биш) Израиль  хоёрын холбоо  маш тодорхой. Хэдэн жилийн өмнө Израилийн эмнэлэгүүдэд "Аль-Каидагийн" дайчдыг нөхөн  нааж сэргээгээд тэднийг Сирид буцаан илгээж байлаа. Тэдний дайчид ба “Цагаан  дуулгатнуудыг” 2018 онд  Израилийн нутагт  нүүлгэн авч байлаа. Тун саяхан бид зөвхөн Асадын засгийн газартай  тэмцэх болно гэж "Хайят Тахрир аш-Шам" израильчуудад андгайлж байв. Террорист бүлгийнхэн "Хезболлахын" тэргүүн Хасан Насраллаг устгасанд нь Израильд талархаж байв.

"Хайят Тахрир аш-Шам"-ын дайчид  саадгүйгээр Дамаскт нэвтэрсэний дараа хэдэн цаг өнгөрөөгөөд израилийн танкууд Сирийн өмнөд нутагт (Эль-Кунейтрын район) “исламист босогчидтай тэмцэхийн”  тулд  цөмрөн оржээ.

Al Mayadeen сонины өгүүллийн эх хувь

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.226)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 13 цаг 20 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 47 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 13 цаг 54 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 14 цаг 3 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 15 цаг 5 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 15 цаг 16 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 16 цаг 2 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 16 цаг 43 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 16 цаг 52 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 17 цаг 32 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 19 цаг 38 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 19 цаг 57 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 20 цаг 14 мин Хулгайтай тэмцэхээ боль! 20 цаг 32 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 20 цаг 50 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 20 цаг 57 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 21 цаг 13 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 21 цаг 18 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 21 цаг 23 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 21 цаг 28 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Худлаа... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top