x

Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр ярилцлаа.

-Олон жилийн дараа Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээ ашиглалтад оруулж байна. Энэ утгаараа тус цахилгаан станцын ач холбогдлыг та салбарын сайдын хувьд хэлэхгүй юу?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт-ын эхний блок ийнхүү ашиглалтад орж, анхны галлагаагаа эхлүүллээ. Ингээд эхний хоёр сар туршилтын ажиллагаа бүрэн дуусна. Өвөл хаяанд ирлээ. Тэр дундаа 2024-2025 оны өвлийн ид ачааллын үеэр энэхүү станцын ач холбогдол илүү тод мэдрэгдэнэ. Энэ утгаараа тус станцыг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн “Бодь групп”-ийнхэндээ Эрчим хүчний сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Бөөрөлжүүтийн станцын эхний энэхүү блок анх 2016 онд барилга угсралтын ажил нь эхэлж, түүнээс хойш найман жилийн дараа галлагаагаа асааж байна.

-Өвлийн оргил ачааллын үед ач холбогдол нь илүү мэдрэгдэнэ гэлээ. Яг ямар байдлаар тооцоолол гарч байгаа юм бэ?

-Юу л даа, өмнө буюу 2022 оноос өмнө манай улсын цахилгаан эрчим хүч хэрэглээ энергийн хувьд 4-ээс 4.8 хувьтай, өвлийн оргил ачааллын үед дээд тал нь зургаан хувь хүртэл өсч байсан. Харин ковид дууссаны дараа манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үеэр чадлын хувьд 12 хувь хүртэл өсч байсан. 12 хувь өснө гэдэг бол ойролцоогоор 210 гаруй Мвт-ын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа энэ өвөл ийм хэмжээний эрчим хүчний хэрэгцээ бидэнд байсан. Тэгэхээр 210 Мвт-аар өсч байгаа хэрэгцээний 150 Мвт-ыг энэхүү Бөөрөлжүүтийн цахилгаан станц орлох боломжтой болсон нь маш сайн мэдээ. 150 Мвт гэдэг бол зөвхөн эхний блокоос гарах хүчин чадал. Энэ төсөл нь нийт 600 Мвт хүчин чадалтай цахилгаан станц байгаа.

-Тэгэхээр дараа дараагийн блокууд хэдэн оноос эхэлж галлагаагаа эхлүүлэхээр байгаа юм бэ?

-Эхнийх нь бид сая ашиглалтад хүлээж авлаа. Харин хоёр дахь блокийг ирэх оны 10, 11 дүгээр сарын үед ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин гуравдугаар блокийг 2027 онд багтаан ашиглалтад оруулна гэдгийг хөрөнгө оруулагчид бидэнд хэлсэн. Тэгвэл эцсийн блокийг 2028-2029 онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байгаа юм. Ингээд үндсэндээ 2029 он гэхэд Монгол Улсад 600 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ станцын онцлог нь уурхайгаа өөрсдөө ашиглалтад оруулсан. Тэрхүү уурхайгаасаа конверт буюу туузан дамжлагаар нүүрсээ станц руугаа зөөдөг технологитой. Ерөнхийдөө хувийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болж байна. Цаашлаад бусад хувийн хэвшлүүддээ хандаж хэлэхэд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарыг либералчлах асуудлыг оруулж өгсөн байгаа. Энэхүү асуудалд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ. Энэ бодлого бодитой хэрэгжих үү?

-2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн том зорилтуудын нэг. Тэгэхээр либералчлах асуудал дан ганц яам хийчихдэг зүйл биш. Олон цогц ойлголтууд цаана нь явдаг. Юутай ч эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бид бүрэн дотоодоосоо хангадаг болох зорилтыг тавьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн станц барина гэдэг бол өрөөсгөл. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад асуудлыг иж бүрнээр нь хийж байж эрчим хүчний хэрэглээгээ хангана. Энэ утгаараа Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдэг зорилтыг тавьж ажиллаж байна.

-Эрчим хүчний үнэ өртгийн хувьд ямар байх бол. Үнийн асуудал сүүлийн үед их яригдах болсон шүү дээ…?

-Үнийн хувьд нэг киловатт цагийн эрчим хүчийг 8.95 центээр нийлүүлнэ гэсэн цахилгаан худалдан авах гэрээ байгуулчихсан байгаа. Өмнө нь ашиглалтад орчихсон яваа ДЦС-4-ийн хувьд дунджаар манай цахилгаан эрчим хүчний нэг кловатт цагийн үнэ 280-285 орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ үнийг ахуйн хэрэглэгчдэдээ бид 140 төгрөгөөр тооцон өгч байгаа. Өөрөөр хэлбэл, өртөг нь 258 төгрөг атлаа хэрэглэгчдэд 140 төгрөгөөр өгч байна гэсэн үг. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай төвийн эрчим хүчний систем эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллах болсон нь үнэн.

-Удахгүй ашиглалтад орох, ажил нь эхэлчихсэн өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр юу байгаа вэ?

-Улсын хэмжээнд тусдаа хоорондоо холбогдоогүй бие даасан дөрвөн эрчим хүчний систем үйл ажиллагаагаа явуулж байгаа. Баруун бүсийн хувьд эрчим хүчнийхээ ихэнх хувийг бид ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орох ажлыг яарах хэрэгтэй байгаа. Энэ ажил эхэлчихсэн явж байна. Юуны өмнө 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахын тулд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай бүх хэлэлцээрээ хийж дууссан байгаа. Энэ жилээс бүтээн байгуулалтын ажил нь эхлээд явж байна. Өнгөрсөн жилүүдэд баруун бүсэд хамгийн өндөр буюу 54 Мвт-ын эрчим хүч шаардсан гэж үзэхэд энэхүү 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихвол ойрын жилүүдэд бид баруун бүсээ эрчим хүчээр дотоодоосоо хангаад явна гэсэн үг. Зүүн бүсэд бид Дорнодын цахилгаан станцыг 50 Мвт-аар өргөтгөсөн. Тэгэхээр энэ жилийн тухайд төвийн бүсээс зүүн бүс рүү явуулдаг эрчим хүч хэмнэгдэнэ. Тодорхой хэлбэл, төвийн бүсэд 30 Мвт-ын чадал сул гарч ирж байгаа гэсэн үг. Өмнө бүс бол төвийн эрчим хүчний системтэй 100 хувь холбогдчихсон. Тэгэхээр төвийн эрчим хүчний систем дээр л дутагдал гарна гэсэн үг. Үүнийгээ зүүн бүсийнхээ хэмнэлтээр нөхчихнө. Цаашид Бөөрөлжүүтийн цахилгаан станц үе шаттайгаар нэмэгдэнэ. Мөн Төв аймгийн Баян сумын нутагт бид сая 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах шаваа тавилаа. Багануур дээр 50 Мвт-ын хүчин чадалтай батерей хуримтлалын станцыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд том зургаараа Монгол Улс эрчим хүчнийхээ хараат байдлаас гарч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох боломж нээгдэж байгаа юм аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Чойжилсүрэн-д: 1. Ковид тусаад монголын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн биш. Хэрэглэгчдийн тоо, ачаалал нэмэгдэж байгаа. ЭНэ бол жам ёсны үзэгдэл. Улсын хөгжилтэй холбоотой. Ковид биш шүү. 2. Хувийн хэвшлээс цхилгаан сьанц барих маш олон төслийг МАН тэргүүтэй улс төрийн намууд удаа дараа унагаж байсан. MSC,MAK -ийн төслүүдийг танай өмнөх удирдагч нар чинь дэмжсэн бол Бөөрөлжүүтийн хэмжээний цахилгаан станц хэдэн жилийн бий болох байлаа. 3. Улс төрчидгэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс улс орны хөгжлийг хойш нь татаад байгаад МАН,АН,ХҮН дүгнэлт хийгээрэй
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 23 цаг 43 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 23 цаг 45 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 23 цаг 51 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 23 цаг 57 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Өчигдөр 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Өчигдөр 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Өчигдөр 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Өчигдөр 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Өчигдөр 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Уржигдар 18 цаг 20 мин Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна Уржигдар 18 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ Уржигдар 18 цаг 09 мин Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Уржигдар 17 цаг 58 мин Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна Уржигдар 17 цаг 49 мин Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй Уржигдар 17 цаг 46 мин АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Уржигдар 15 цаг 16 мин Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана Уржигдар 15 цаг 06 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 14 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Уржигдар 14 цаг 52 мин "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа Уржигдар 14 цаг 45 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНа... Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Мон... Норвегийн шигшээ баг анх удаагаа шөвгийн 8-д шалгарлаа АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ
Top