x

Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр тэтгэлэг, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрт хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг гадаадын их сургуулиудад бэлтгэхээр тусгасан. Мөн Боловсролын яамнаас их, дээд сургуулиудын лекцийн 20 хүртэлх хувийг англи хэлээр явуулах бодлого баримталж байгаа. Үүнтэй холбоотой англи хэлний багш нарыг Канад Улсад бэлтгэх, Чевнинг, Фулбрайтын адил Монгол, Канадын хамтарсан санхүүжилттэй тэтгэлгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллах саналыг Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.

 Монгол, Канад хоёр улс сургалтын олон түвшинд хамтран ажилладаг бөгөөд сургуулийн өмнөх боловсролыг дэмжих чиглэлд ихээхэн анхаардаг болохыг Элчин сайд Сандра Шуфани онцлов. Канадаас хөгжиж буй орнуудын эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой “Вэлүү сан” /Veloo Fund/-гаас манай улсын гэр хорооллын бүсэд хоёр цэцэрлэг байгуулсан нь Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” 1, 2 дугаар цэцэрлэг юм. Тус улс 2017 оноос эхлэн Зүүн өмнөд Ази /АСЕАН/-ийн улсуудад зориулан “SEED” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт Монгол Улсын оюутнуудыг хамруулдаг болохоор ажиллаж буйгаа Элчин сайд Сандра Шуфани хэллээ.

Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ба цаашид улам өргөжүүлнэ гэдгээ талууд илэрхийлж, англи хэлний багш бэлтгэх хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцон, хамтран ажиллахаар болов гэж Боловсролын яам мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top