x

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг энэ сарын 11-нд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жилийн түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх үг бий. Мөнхийн хөрш БНХАУ-тай зуун зуун жилээр түүчээлэн бүхий л түвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм гэлээ. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, тухайлбал Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын ач холбогдлыг тодотгосон. 

Хатагтай Шэнь Миньжюан, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр түвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, таны онцолж  буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар шийдвэр гарахыг хүлээж байгаа. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэмээн Элчин сайд онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top