x

Зудаас сэргийлж малчид малын үр шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчдад одоогийн байдлаар нийтдээ 1.5 сая ам.долларын тусламж хүргэжээ. Тусламжийн талаар орон нутгийн иргэд, төлөөллийн үгийг хүргэвэл, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин М.Натар, хүн болсоор ийм өвөл, зуд үзээгүй. Цас зудтай хүнд хэцүү үед малчид бидэнд ирүүлсэн НҮБ-ын тусламжийг хүлээж авсан. Бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний бараа гээд хүнд, айл өрхөд хэрэгцээтэй бүхий л зүйлээр тусалсанд малчин эмэгтэйчүүд бид маш их баярлан хүлээн авсан гэв.

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчид, тэдгээрийн гэр бүлд 1.5 сая ам.долларын тусламж хүргээд байна. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл, дараа дараагийн эрсдэлээс сэргийлэхийн тулд малчид усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малын үр шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх чиглэл рүү анхаарч байна. Хадлан тэжээл бэлтгэх арга технологио өөрчилж эхэллээ.

 

Завхан аймгийн Их-Уул сумын аймгийн аварга малчин С.Нацагдорж, нийт малынхаа 70 хувийг онд оруулсан. Энэ бол 1-2 жилийнхээ төлийг алдаж байна гэсэн үг. Үндсэндээ мал дагаж байгаа хүн бол хоёр жилийн хөдөлмөрийн алдаж байгаа юм. Энэ өвөл, хавар малчин залуучуудын амьдралд хүнд цохилттой он цаг болж өнгөрлөө хэмээн ярьж байна.

Малчид өвс, тэжээлээ бэлтгэхдээ малынхаа тоо толгойг байгалийн гамшиг тохиож болох цаг хугацаатай давхар сайтар тооцож байхыг өнгөрсөн өвөл, хаврын зуд хатуу сануулсан юм.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, “Монголын малчдыг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж, чадавхжуулах хэрэгтэй. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуулан өвөл, хаврыг өнтэй давах аргуудыг эрэлхийлээсэй” хэмээн онцлон хэлж байна.

Ташрамд мэдээлэхэд, Монгол оронд өнгөрсөн өвөл, хаврыг дамнасан зудын гамшигт өртсөн малчид, тэдний гэр бүлд НҮБ-аас хэд хэдэн төрлийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлээд байна. Дурдвал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амьжиргааны эх үүсвэр, амьдралын баталгаа, үндсэн хөрөнгө болсон мал сүргээ алдаж бие махбод болон сэтгэл зүйгээрээ хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа малчид, тэдгээрийн гэр бүлд НҮБ-аас тусламж үзүүлж байна. 

Монгол Улс НҮБ-ын гишүүн болж тухайн цаг үеэс эхлэн тус байгууллагын тусламж дэмжлэгийг авсаар ирсэн бөгөөд 2001, 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдыг зудын гамшгийг даван туулахад тус нэмэр болох хандивын санаачилгыг тус байгууллага голчилж байсан билээ. Энэ удаад ч зудын гамшигт өртсөн малчин гэр бүл бүрд ямар нэгэн байдлаар тэдний тусламж дэмжлэг хүрээд байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 22 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 31 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 36 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 6 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 15 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 18 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 0 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top