x

ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 130 гаруй иргэн, ААН оролцож байна

Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа энэ оны 09 дүгээр сарын 10-11-нд Сайншанд сумын Спорт цогцолборын гадаах талбайд болж байна.

Тариаланчдын тарьж ургуулсан хүнсний ногоо, компани, аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг энэхүү үзэсгэлэн худалдаанд  14 сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр сум бүрийн ашиг шим, үүлдэр угсаа сайтай малын үзэсгэлэн худалдааг ч олон нийтэд хүргэж байна. Дорноговийн нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байсан  тул тариа ногооны болц өмнөх жилийнхээс илүү байна.

Дорноговийн тарвас, загсгал цай, ингэний хоормог, ингэний ундаа, төрөл бүрийн хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнүүд, ааруул, цагаан идээ эрэлт ихтэй байгаа талаар бизнесийн төлөөлөл ярьж байна.

Өнгөрсөн онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дорноговь аймагт 952,5 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн төрлийн хэмжээст 350 ширхэг хүлэмж, 899,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 морины хүчтэй дугуйт трактор 20 ширхэг, анжис 20 ширхэг, роторт сийрүүлүүр 20 ширхэгийг говь нутгийн тариаланчдад олгосон аж. Ингэснээр хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо өссөн аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс ... Нэн шинэ түүхэн дэх Монгол-Солонгосын түншлэл "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүч...
Top