x

DdrC уургийг нээснээр хорт хавдрын эсрэг вакциныг гарган авна

ДНХ-г нөхөн сэргээх чадвартай “Ариун Грааль” гэгдэх уургийг нээсэн явдал нь хорт хавдрын эсрэг универсал үйлчилгээтэй вакциныг гарган авах мөчийг улам ойртуулж байна. Үүнийг хийх нь олон жилийн турш боломжгүй хэмээн тооцогдож байсан юм.

Энэхүү уургийг онолын хувьд хүний аль ч эрхтэнд суулгаж болох учраас хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гарган авахад хамгийн түрүүнд ашиглах боломжтой ажээ. 

Саяхан хийсэн нэгэн судалгааны явцад, DdrC гэдэг нэртэй энэ уургийг Deinococcus radiodurans хэмээх тогтвортой бактери дотроос илрүүлсэн бөгөөд энэхүү бактери нь онцгой нөхцөл байдлыг тэсвэрлэх чадвараараа “алдартай”.  DdrC уураг нь ДНХ-ийн гэмтлийг маш үр дүнтэйгээр илрүүлж, гэмтлийг сааруулан зогсоож, нөхөн сэргээх үйл явц эхэлсэн тухай мэдээллийг эсүүдэд өгдөг байна. 

Канадын Баруун Онтариогийн их сургуулийн судлаачдын хийсэн туршилтын явцад E. coli бактерид ddrC генийг суулгаснаар уг бактери хэт ягаан туяанаас үүдэлтэй гэмтэлд илүү тэсвэртэй болж, эсэргүүцэх чадвар нь 40 гаруй дахин нэмэгдэж байжээ. Судалгааны дүнг Nucleic Acids Research сэтгүүлд нийтэлсэн байна.

ДНХ-ийг сэргээгч хосгүй механизм

DdrC уураг нь ДНХ-ийн хэлхээний дан ба давхар гэмтлүүдийг илрүүлэх, нөхөн сэргээх хосгүй чадвартай. Харин энэхүү уургийн тусламжтайгаар ДНХ-ийг нөхөн сэргээх нь маш нарийн төвөгтэй үйл явц юм. Эхлээд энэ уураг нь дан ба давхар хэлхээнд үүссэн гэмтлүүдийг хайхын тулд ДНХ-ийг сканерддаг. Хэлхээнд дан эсвэл давхар тасралт үүссэнийг илрүүлсний дараа DdrC уураг тасарсан хэсэгтэй холбогдох бөгөөд ийм төрлийн өөр тасралтыг хайж эхэлдэг. Улмаар гэмтсэн хоёр хэсгийг илрүүлснийхээ дараа тэдгээрийг хөдөлгөөнгүй болгож, ДНХ-ийн сегментийг нягтруулан битүүмжилдэг ажээ.   

Эдгээр үйлдэл нь гэмтэл даамжрахаас урьдчилан сэргийлэх төдийгүй дээрх тасралтуудыг арилга гэсэн дохиог ДНХ-ийг нөхөн сэргээх үйл явцыг хариуцдаг эсүүдэд өгдөг байна. Энэ нь эсүүдийн генийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй бөгөөд хорт хавдар үүсэхэд хүргэдэг мутац бий болох эрсдэлийг бууруулна. “ДНХ-ийн хэлхээний тасралтыг илрүүлж, түүнийг сэргээдэг DdrC уургийн чадвар бол биохимийн шинжлэх ухааны жинхэнэ ололт мөн” гэж Canadian Light Source лабораторийн биохимич, доктор Роберт Сабла дүгнэн ярьж байна.

DdrC уураг нь тэгш бус хэмт бүтэцтэй тул ДНХ-ийн хэлхээний тасралтыг маш үр дүнтэйгээр илрүүлдэг нь эрдэмтдийн анхаарлыг татжээ. Гэмтлийг илрүүлсэнийхээ дараа уг уураг нь хоёрдахь тасралттай холбогдсоноор “зохицолдон өөрчлөгдөж" тогтвортой нөхөн сэргээгч бүтцийг бий болгоно. Энэхүү нарийн төвөгтэй механизм нь цаашид гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх төдийгүй эсийн бусад механизмын нөхөн сэргээгч үйлчлэлийг хөнгөвчилдөг байна.  

Энэхүү нээлтийн ач холбогдол үнэхээр их. Одоогоор клиник туршилтад оруулж буй вакцинуудын хувьд, хавдрын эсүүдийн антигенүүдийг илрүүлэх, дархлааны хариу урвалыг идэвхжүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа юм. Харин ДНХ-ийг шууд нөхөн сэргээх чадвартай DdrC уургийг нээснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй вакциныг гарган авах боломж бий болж магадгүй. Цаашдаа универсал вакцин гарган авах ирээдүй ч бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 8 цаг 47 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 8 цаг 54 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top