x

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо

Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр (2024.05.17) боллоо. Зөвлөлийн хуралд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын дарга нар оролцож ЗДТГ-ын бүтэц, дотоод журмын төсөл болон дүүргийн Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудад хийсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүн зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.  

Тухайлбал, Зөвлөлийн хурлын үеэр дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ахлуулсан гурван ажлын хэсэг байгуулагдаж, дүүргийн томоохон гудамж талбайд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тухайлбал, дээрх ажлын хэсэг,

 

  • Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө,

  • Хасбаатарын гудамж,

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замын эвдрэл, хаяг, хаягийн байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд ил гарсан цахилгааны утас зэргийг шалгасан байна. Шалгалтын үеэр явган хүний зам дээр байрлуулсан бетонон хог хаягдал, шон, цахилгааны утас зэргийг цэгцлэх ажлыг шуурхай зохион байгуулсан бол явган замыг засварлах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах шаардлагатай гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Засаг даргын зөвлөлийн гишүүдэд энэ онд нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийж буй явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын талаар мэдээллийг өглөө.  

Тухайлбал, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд орон сууцны хороолол дунд 13 хорооны 25 байршилд явган зам, шат засварлах, гэр хорооллын 7 хорооны 13 байршилд явган зам, шат засварлах ажлыг эхлүүлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд,    

  • Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний замыг чулуун зам болгох,

  • Энэбишийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,

  • Ард Аюушийн өргөн чөлөө дагуух явган хүний зам,

  • Тээвэрчдийн гудамж буюу “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын туслах зам дагуух явган хүний замын шинэчлэл,

  • Замчдын гудамжны хойд талын явган хүний замын шинэчлэл,

  • 5-р хороо, “Доктор авто сүлжээ” засварын газраас урагш “Жаст ойл” ШТС-ын зүүн талын туслах зам хүртэлх явган хүний замын шинэчлэх ажлыг тус тус хийнэ.

Түүнчлэн энэ онд хийгдэх бас нэг чухал ажил нь Хасбаатарын гудамжны авто болон явган хүний зам, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх авто зам болон явган хүний замыг УТХО-аар засварлана.

Мөн дүүргийн гэр хорооллын хороодод шороон замыг хусаж тэгшлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 22-р хорооны шороон замыг хусах ажлыг хийж дууссан бол 2, 9, 10, 11, 16, 21, 23 -р хорооны шороон замыг хусах тэгшлэх ажлыг хуваарийн дагуу шуурхай зохион байгуулна гэсэн юм.  

Мөн Зөвлөлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын А/379 дугаар тушаалын хүрээнд иргэдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд Ирт илрүүлгийн нэмэгдүүлэх ажлыг 1-34 хорооны ӨЭМТ-ийн дунд зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд дүүргийн Эрт илрүүлгийн явц улсын хэмжээнд 67 хувьд хүрсэн бөгөөд улмаар Зөвлөлийн гишүүд хэлэлцээд сайн ажилласан ӨЭМТ-ийн төвүүдэд дэмжлэг үзүүлэхээр боллоо. 
  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 33 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цаг 8 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 47 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 57 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 4 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 5 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 10 цаг 8 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 10 цаг 12 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 цаг 15 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 цаг 21 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 10 цаг 24 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 50 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 56 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 3 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 8 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 13 цаг 16 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 19 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 цаг 24 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top