x

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Баянгол дүүрэгт өчигдөр (2024.05.21) Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн"-ий нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Батбаяр, Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Д.Чимэдцэрэн, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал болон бусад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд оролцлоо.

Энэхүү “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго бол иргэд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлж эрүүл ирээдүй, эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

 
Тус арга хэмжээний хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл, эндэгдэлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, амьдралын зөв дадал, хэвшлийг бий болгох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл:

  • Боловсролын байгууллагад суурилан хүүхдийн эрүүл мэндийн хяналт тандалт, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

  • Хүүхэд залуусын утаат болон электрон тамхины хэрэглээг багасгах, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаар олон талт арга хэмжээ авч ажиллах,

  • Хүн амд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавх, нөөцийг бүрдүүлэх,

  • Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх,

  • Дасгал хөдөлгөөн, нийтийн биеийн тамираар хичээллэхийг уриалах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 

Дүүргийн хувьд иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор олон төрөлт тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулах, ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ахмадын хөгжлийг дэмжих таван төв нээх, хүүхэд залууст зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нийт 19 байршилд нээх зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. Цаашдаа иргэдийн эрүүл идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих олон ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах гэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 46 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 21 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 0 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 10 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 17 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 18 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 21 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 25 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 28 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 34 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 37 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 3 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 8 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 16 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 21 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 32 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 37 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top