x

"Мэдүүлэг хуурамчаар бүрдүүлсэн тул дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсан"

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Надад байгаа мэдээллээр "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн дунд оврын 50 автобус гаалийн хашаанд түгжигдсэн байсныг Нийслэлийнхэн татварыг нь төлсөн талаар тодруулга авъя. Одоог хүртэл оруулж ирсэн дунд оврын автобусаа ашиглахгүй байгаад гайхаж байна. Тендерийн хууль зөрчсөн, гэрээ нь хүчингүй болох ёстой байтал дараагийн автобусаа нийлүүлнэ гээд та нар шүдээ зуугаад л зүтгээд байна. Гаалийн хашаанд хүлээгдэж байгаа 50 автобусны татвар болох 10.2 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёстой юу аль эсвэл чанар муутай, муу автобус оруулж ирснээрээ "Тэнүүн-Огоо" компани хариуцлага хүлээх ёстой юу, тодорхой хариулт өгмөөр байна" гэж бухимдав.

Түүний асуултад НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү "Гэрээг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэж ойлгож байна. Гэрээг хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр үү гэдгийг сонсголоор бус шүүх шийднэ. Хэн нэгэн гэрчийг буруутгах болон гэмт хэрэгт гүтгэх шинжтэй асуулт асуух нь зохисгүй хэрэг" гэв.

Үргэлжлүүлэн "Тэнүүн-Огоо" компанийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат "Дунд оврын автобус буюу 18 хүний суудалтай нийтийн тээврийг оруулж ирсэн. Гэвч гааль болон онцгой татварын журамд 22 болон түүнээс дээш суудалтай автобусыг чөлөөлнө гэж заасан байдаг.

Анх нийслэлтэй байгуулсан гэрээнд манай компани гаалийн татвар төлнө гэж заагаагүй тул нийслэлийн татвараас гааль болон бусад зардлыг төлсөн. Гэхдээ Т.Доржханд гишүүний хэлж байгаа шиг 10.2 тэрбум төгрөг биш 1.7 тэрбум төгрөгийн гаалийн татварыг төлсөн" гэж ярилаа. 

Мөн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал "Наймдугаар сарын 23-нд хийсэн гэрээний дагуу дунд оврын буюу 18 хүний суудалтай автобусыг БНСУ-аас оруулж ирсэн. Миний бие өнгөрсөн оны аравдугаар сард ажилдаа томилогдоод Засаг даргаас үүрэг болгосны дагуу Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-аас тодруулахад татвар төлөгдөөгүй байна гэж хариу өгсөн.

Үндсэн гэрээнд 18 хүний суудалтай автобусыг оруулж ирэхдээ татвар төлөх заалт нь ороогүй. "Тэнүүн-Огоо" компанийнхан анх оруулж ирэхдээ худал мэдүүлэг өгснөөс болж ГЕГ болон цагдаагаас энэ асуудлыг хоёр сарын турш шалгасан хэдий ч гэрээний заалтын дагуу татвар төлөх үүрэг нь байгаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөл энэ асуудлаар хэлэлцээд үйлчилгээнд орох ёстой нийтийн тээврийн татварыг тухайн аж ахуйн нэгж төлөх үүрэггүй бол нийслэлийн зүгээс төлье гэж шийдээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлбөрийг бүрэн барагдуулсан.

Үнийн зөрүүгээс болоод 50 автобус биш 48-ыг нь авсан. Бид авсан автобусаа нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан. Хэдийгээр хөдөлгүүр болон бусад эд ангиуд нь үйлдвэрээс заасан хэлбэрээр гарсан ч нэмэлтээр хүйтний улиралд халаах систем, дэлгэц болон камерын ажиллагаа бүрэн биш гэдэг үндэслэлээр татаж авсан.

Ингээд дутуу ажлаа гүйцээхийг "Тэнүүн-Огоо" компанид удаа дараа шаардлага тавьсны эцэст өнгөрсөн гуравдугаар сараас 25 автобусыг хүлээн авч, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Цаана нь үлдсэн 25 автобус нь нэмэлт нөхцөлөө хангаагүй тул "Тэнүүн-Огоо" компанийн зогсоолд байрлаж байна" гэж хариуллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 50 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 25 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 4 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 14 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 21 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 22 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 25 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 29 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 38 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 41 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 7 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 13 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 25 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 33 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 36 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 41 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top