x

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлдог. Харин үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6-2.0 хувиар тооцохоор тусгасан.

Өөрөөр хэлбэл, анх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн үнэлгээний 0.6-2.0 хувиар эд хөрөнгийн албан татвар төлнө. Энэ нь одоогийн зах зээлийн үнээс бага байгаа учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хэллээ.

Тухайлбал, 2010 онд үл хөдлөхийн үнэлгээгээ 600 сая төгрөгөөр тооцуулсан “Хангай” зочид буудал жилд 6 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөх ёстой. Гэвч 2010 оноос хойш нэг ч удаа улсад татвар, хураамж төлөөгүй байгаа учраас хотын удирдлагууд татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өмчлөгчид хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Энэ мэт хотын А зэрэглэлд байршдаг аж ахуйн нэгжийн үл хөдлөхийн үнэлгээ зах зээлийн үнээс бага байгаагаас шалтгаалж  улсад бага татвар төлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгцээ байгаа гэдгийг тэрээр хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн хамгийн бага татвар төлдөг найман аж ахуй нэгжийг танилцууллаа.

О.Номинчимэг:

-“Улаанбаатар хотын эдийн засаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс авах татвар, бизнесийн үйл ажиллагаа татвараас бүрдэж байдаг. Татвараар хуримтлагдсан хөрөнгийг иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүний татвар зах зээлийн үнээс бага байна. Цаашид бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, татварыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Тухайлбал “Мандухай” зочид буудал хотын А зэрэглэлд байршдаг. Анх 2001 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээ 17.6 сая төгрөг гэж бүртгүүлсэн. Улмаар эд хөрөнгийн албан татварт жилд 0.2 сая төгрөгийг төлж байна. Гэтэл өнөөдөр тус барилгын зах зээлийн үнэ 5.8 тэрбум төгрөгт хүрсэн.

БГД-ийн 3,4 дүгээр хороололд байршилтай “Элбэг” их дэлгүүр 2011 онд үл хөдлөхийн бүртгэлээ 180 сая төгрөг гэж бүртгүүлээд өнөөдрийг хүртэл 1.8 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн үнэ 7.5 тэрбум төгрөг болсон. Энэ мэт 2000 онд батлагдсан хуулиар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж зах зээлийн үнээс бага албан татвар төлж байгаа энэ асуудлыг өөрчлөх шаардлага байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 49 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 24 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 3 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 13 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 20 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 21 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 24 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 28 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 32 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 37 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 40 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 6 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 12 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 20 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 24 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 32 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 35 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 40 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top