x

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Зөвлөх Инженер, “Термо Тех” компанийн үүсгэн байгуулагч Цэдэндамба овогтой Өсөхжаргал нь Дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирах өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж яваад тэнгэрт дэвшлээ. 

Ц.Өсөхжаргал нь Ерөнхий боловсролын 65-р сургуулийг 1987 онд, Худалдааны техникумыг 1990 онд төгсөж, 1990-1992 онд Халх голд Хилийн цэргийн алба хаажээ. 2003 онд ШУТИС-ЭХИСургуулийг “Дулааны инженер”-ийн бакалавр зэрэг, 2012 онд “Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем” мэргэжлээр магистрын зэрэг, 2009 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагаар тус тус дүүргэжээ.

Ц.Өсөхжаргал нь 2010 онд Мэргэшсэн инженер, 2019 онд Монгол Улсын Зөвлөх Инженер зэрэг цол хүртсэн ба Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнуулж байжээ.

Ц.Өсөхжаргал нь ажлын гараагаа 1992 онд Буянт-Ухаа ОУНБ-д тоног төхөөрөмжийн Инженерээр ажиллаж байгаад 2003 онд “Термо Тех” компанийг үүсгэн байгуулж өдийг хүртэл Ерөнхий захирал, Зөвлөх инженерээр ажилласан.

2006 онд Монголын хөргөлтийн инженер, техникчдийн холбоо үүсгэн байгуулагдсанаар удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 2016 оноос “Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байжээ. Энэ хугацаандаа НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэгч Озоны үндэсний албатай хамтран ажиллаж байсан ба Хөргөлт агааржуулалтын холбогдох стандартуудыг батлуулахад салбараа төлөөлөн оролцсон.

Тэрээр хөргөлт, агааржуулалтын салбартаа тууштай, үр бүтээлтэй, амжилттай ажиллаж, улс эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн эзэмшсэн мэргэжил, арвин туршлагаа харамгүй зарцуулж, шинэ техник технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх, ирээдүйн инженер техникчдийг бэлтгэхэд хувь нэмрээ тасралтгүй оруулж, техникийн боловсролыг түгээн дэлгэрүүлж иржээ.

Ц.Өсөхжаргал нь 2013 оноос “Аялагч” клубт элсэн спортын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд Спорт явган аяллын I-р зэрэг, 2017 онд Уулын спортын II-р зэрэг хүртсэн байна. Энэ хугацаандаа Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан, Сутай хайрхан, Мөнхсарьдаг, Дэлгэрхаан хайрхнууд болон 2016 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ -д амжилттай оргилдож байжээ.

Мөн “Жаргалант” уулчдын клубт байх хугацаандаа 2021 онд Памирын нурууны Ленин /7134м/ оргилд амжилттай гарч, гүйлтийн болон дугуйн спортоор тууштай хичээллэж олон амжилтыг гаргажээ.

2022 онд “Хүннү хайкинг” клубийг сайн нөхдийн хамтаар үүсгэн байгуулж олон залуусыг манлайлан, спортод уриалж зөв эерэг хандлагаар, үлгэр дуурайлал болсоор иржээ. 2023 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895м/-д амжилттай оргилдсон. Ц.Өсөхжаргал нь Гүйлтийн спортын III-р зэрэгтэй ба 2022 онд Монгол улсын хамгийн өндөр, хамгийн бэрх авиралттай 10 ууланд авиралт хийн "Алтан ирвэс" цол тэмдгийн эзэн болсон байна. Мөн 2024 онд Балба улсын Лобуче /6119м/ оргилд амжилттай оргилджээ.

Бидний эрхэм хүндэт захирал Ц.Өсөхжаргал нь эртэч, маш хөдөлмөрч, ажилч хичээнгүй, мэргэжилдээ хайртай, ажлын хамт олныхоо төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо дайчилж, итгэл урам зориг өгч, зааж сургах ажилд уйгагүй зүтгэдэг манлайлагч нэгэн байсан билээ. Термо Тех компанийн хамт олондоо үргэлж итгэдэг байсан ба амьдралын зөв хэв маягийг өдөр бүр өөрийн биеэр үлгэрлэн уриалж, инээмсэглэл эерэг зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэгч нэгэн байсан.

Та минь биднийгээ үүрд орхин одсон ч хамт олон тань танаараа бахархан, инээмсэглэл тодруулсан төрхийг тань сэтгэл зүрхэндээ үргэлж хадгалж явах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хандсүрэн (127.0.0.1)
    Ум ма ни бад мэ хум
    2024 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 5 цаг 47 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 22 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 1 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 11 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 18 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 19 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 23 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 27 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 30 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 35 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 38 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 4 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 10 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 18 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 22 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 30 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 34 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 39 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 12 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top